Ерөнхий боловсролын сургуулийн 2,000 сурагчид “Шинэ алхам” гарын авлагыг бэлэглэхээр болжээ.
Монголын Үндэсний Маркетингийн Холбооны үүсгэн байгуулагч Ж.Золзаяа өөрийн төрсөн өдрийг тохиолдуулан энэ жил ЕБС-иа төгсөж буй 2,000 сурагчид мэргэжил сонголтын зөвлөгөө, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээлэл, өмнөх оны ЭЕШ-ын тестийг нэгтгэсэн “Шинэ алхам” гарын авлагыг олгохоор болсон байна.
Түүний энэхүү санаачилгад "Стартап маркетинг спэйс" ХХК, "Мөнхийн үсэг" ХХК, "Эрхэт Монгол Медиа групп", "Монгол Шуудан" ХК, "Улаанбаатар хотын нийтийн төв номын сан" зэрэг байгууллагууд нэгдэн оролцож байгаа аж.
“Шинэ алхам” гарын авлагыг авахыг хүсвэл эхлээд ЭНД дарж бүртгүүлээрэй.
Бүртгүүлсэн эхний 2,000 сурагчид бэлэглэх тул яараарай!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх