YOLO.mn сайтын хамт олны зүгээс кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
СОЛОНГОС ОДДЫН ХАМТАРСАН ОНЛАЙН ТОГЛОЛТ БОЛНО
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Busan One Asia Festival” энэ жил цахимаар явагдах нь ээ!
Тус тоглолт нь тавдугаар сарын 6-наас 9-ний хооронд болох ба наадмын зохион байгуулагчдын зүгээс YouTube суваг болон VLive хаягаараа шууд дамжуулах юм байна.
Тоглолтод Super Junior, MAMAMOO, Pentagon, NCT Dream, Enhypen, The BOYZ, Lovelyz, WEi, ASTRO, Kang Daniel зэрэг уран бүтээлчид оролцох бөгөөд хаалтын тоглолтыг Kim Bum Soo, Gummy, Jessi, B1A4, Paul Kim болон Peakboy нар хийхээр болжээ.
Тоглолтын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
SUNMI SM ЭНТЕРТАЙНМЕНТИЙН УРАН БҮТЭЭЛЧ БОЛОХЫГ ХҮСДЭГ БАЙСАН
Wonder Girls хамтлагийн гишүүн асан Sunmi дуучин болохоор бэлтгэгдэж байх үеийн амьдрал болон SM энтертайнментийн шалгаруулалтад оролцож байсан тухайгаа ярьжээ.
Тэрээр KBS телевизийн сувгийн “Comeback Home” нэвтрүүлэгт оролцох үеэрээ:
- “Би зургадугаар ангид байхдаа SM энтертайнментийн шалгаруулалтад оролцож байсан юм. Энэ энтертайнментэд орох эсэхээ шийдээгүй байхад JYP энтертайнментаас шалгаруулалтад орох санал ирээд JYP энтертайнментэд тэнцсэн. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэр үед SM энтертайнментийн дуучин болохыг хүсэж байсан. Яагаад гэвэл тэнд BoA эгч байсан” хэмээн ярьжээ.
Мөн нэвтрүүлгийн үеэр Wonder Girls хамтлагийн гишүүд одоогийнхоос өөр тайзны нэртэй байсан талаар дурсжээ. JYP энтертайнментаас анх Sunmi-д Berry, Sohee-д IC, Yeeun-д Silver гэсэн нэр өгч байсан аж Харин “азаар” тус энтертайнментийн ихэнх ажилчид энэ саналыг эсэргүүцэж нэрийг нь өөрчилсөн гэнэ шүү.
BTS ХАМТЛАГ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН БРЭНДИЙН НҮҮР ЦАРАЙ БОЛЛОО
BTS хамтлаг Louis Vuitton брэндийн нүүр царайгаар ажиллахаар болжээ.
Солонгос хамтлаг Louis Vuitton брэндийг төлөөлөхөөр болсон нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татсан бөгөөд Rolling Stone сайтаас “Загварын хаад болох BTS хамтлагийн гишүүд Louis Vuitton брэндийн төлөөлөгч боллоо” гэх гарчигтай нийтлэл бичжээ. Мөн Louis Vuitton брэндийн зүгээс энэ гайхалтай хамтын ажиллагааг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлсэн байна.
Энэ нь BTS хамтлагийн хувьд дэлхийн хэмжээний компанитай хамтран ажиллаж буй анхны тохиолдол биш юм. Тэд Samsung болон McDonald’s компанийн нүүр царайгаар ажилладаг билээ.
TWICE ХАМТЛАГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА
Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Starnews сайтаас TWICE хамтлаг Жэжү арал дээр шинэ дууныхаа клипний зураг авалтыг хийж байгаа хэмээн мэдээлжээ.
Тус мэдээллийн дараа JYP энтертайнментаас:
- “TWICE хамтлаг зургадугаар сард шинэ уран бүтээл гаргана. Одоогоор Жэжү арал дээр зураг авалттай байгаа нь үнэн. Бүх зүйл тодорхой болсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” гэжээ.
TWICE хамтлаг хамгийн сүүлд 2020 оны аравдугаар сард “Eyes Wide Open” цомгоо гаргасан бөгөөд тус оны арванхоёрдугаар сард “CRY FOR ME” нэртэй дижитал дуу гаргасан юм.
Эх сурвалж: Allkpop, Soompi
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх