Орчин үеийн хүн бүрд хувийн санхүүгээ зохицуулж, мөнгөтэй зөв харьцаж сурах хэрэгцээ тулгарч байна. Өөрөөр хэлбэл бид амьдралынхаа алхам тутамд мөнгөтэй харьцаж, мөнгө олох, мөнгөө зөв зохицуулах шаардлагатай тулгардаг. Тиймээс хүн бүр л “орлого, зарлагаа бүртгэ” гэсэн зөвлөгөөг өгдөг. Харин өнөө үед орлого, зарлагаа тооцохын тулд цаас үрэх шаардлагагүй болжээ. Танд ердөө гар утас байхад л хангалттай. Санхүүгээ зөв зохицуулж, орлого зарлагаа тооцож сурахын тулд бидний санал болгож буй апликэйшнүүдээс өөрт хамгийн тохиромжтойг нь сонгож ашиглаарай.
/Жич: Сонирхсон апликэйшнийхээ нэр дээр дарахад тухайн апликэйшнийг татах холбоос руу очих болно./
Дэлхий даяар 15 сая гаруй хэрэглэгчтэй Mint апликэйшн нь салбартаа багагүй нэр хүндтэй бөгөөд таны эргэн тойрныхон ч хэрэглэдэг байж магадгүй. Энэ апликэйшнийг суулгаад дансаа холбосныхоо дараа өөрийн худалдаж авсан зүйлсээ эрэмбэлэх, төрлөөр нь ялгаж болдог учраас юунд хамгийн их мөнгө үрж буйгаа мэдэж авах боломжтой.
Банкны дансаа Personal Capital апликэйшнтэй холбоод бүх орлого, зарлагаа хянаж болох бөгөөд мэдээллийн аюулгүй байдалдаа санаа зовох шаардлагагүй. Ихэнх хүмүүс энэ апликэйшнийг хөрөнгө оруулалтаа хянах зорилгоор ашигладаг байна.
Та ганцхан апликэйшнээр төлбөр тооцоогоо хийж, орлого, зарлагаа хянамаар байвал prism-ийг сонгоорой. Мөн сар бүр тогтмол төлдөг зүйлсээ апликэйшн дээрээ сануулаад төлбөрөө хугацаанд нь төлж хэвшээрэй.
Дээрх апликэйшнүүд нь бүгд хувийн хэрэгцээнд зориулагдсан бол Spendee нь гэр бүлээрээ хэрэглэх боломжтойгоороо давуу талтай. Мэдээж хэрэг банкны гүйлгээгээ хянаж, сар бүрийн орлого, зарлагаа тооцоолох боломжтой. Мөн бэлэн мөнгөний хэрэглээгээ нэмж бичих боломжтой аж.
Mobills апликэйш нь таны орлого, зарлагыг төрөлжүүлж, ангилахаас гадна төсвөө хянах боломжийг олгоно. Хамгийн энгийнээр тайлбарлавал, та энэхүү апликэйшнийг ашиглаж байхдаа дэлгүүрт ороод хэрэгцээгүй худалдан авалт хийхээс зайлсхийж чадна гэсэн үг. Мөн таны орлого, зарлагын мэдээллийг графикаар дэлгэрэнгүй харуулах бөгөөд юунд хамгийн их мөнгө зарцуулж байгаагаа мэдэх боломжтой.
Хостойгоо хамт аль эсвэл хамт амьдардаг найзтайгаа, ах дүүтэйгээ хамтарч “төсвөө” хянахыг хүссэн хүмүүст Zeta хамгийн тохиромжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх