HSK №1: HSK шалгалтын талаар ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс


Хятад хэлийг шамдан суралцаж буй залуус анхаарлаа хандуулаарай. Бид энэхүү нийтлэлээрээ хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын тухай мэдээллийг хүргэж байна.

HSК гэдэг нь хятад хэлний түвшин тогтоох шалгалт гэсэн утгатай 汉语水平考试" хэмээх үгийн товчлол юм. Энэхүү шалгалтыг БНХАУ-ын Боловсролын яамны харьяа, мөн Күнзийн институтийг хариуцдаг Ханбан (汉 办)-аас зохион байгуулдаг билээ. Бусад хэлний түвшин тогтоох шалгалтын адилаар HSK-ийг Хятадын их дээд сургуулиуд гадаад оюутан элсүүлэх шаардлагаа болгон ашигладаг. Үүнээс гадна хятад хэлний түвшнээ тогтоолгох, баталгаажуулахыг хүссэн хүн бүрд нээлттэй.

HSK ШАЛГАЛТЫН ШИНЭЧЛЭЛТ

HSK шалгалтын 1990-2009 оны хугацаанд ашиглагдаж байсан анхны хувилбар нь HSK үндсэн, HSK анхан шатнаас дунд, HSK ахисан гэсэн гурван дэд шалгалтаас бүрддэг байжээ. Шалгалт 11 хүртэлх түвшний онооны системийг ашиглахаас гадна ази оюутнуудад чиглэсэн хандлагатай байв. Тиймээс 11-р түвшинд дорнын түүх болон соёлын мэдлэггүйгээр хүрэх бараг л боломжгүй гэгддэг байсан аж. 

Харин өрнийн оюутнууд HSK шалгалтыг дорнын түүх, соёлын мэдээллийг хэт ихээр ашигласан, практик бус хэмээн шүүмжилсний улмаас 2009 оны сүүлээр шалгалтын бүтцэд асар их хэмжээний шинэчлэлт хийгдсэн гэдэг. Уг өөрчлөлтийн хүрээнд тестийн үндсэн загвар болон үнэлгээний систем шинэчлэгдэж, үгийн сангийн хэмжээ ч илт мэдэгдэхүйцээр багассан байна. 

Үүнээс хойш саяхныг хүртэл хятад хэлний мэдлэгийг HSK 1 (үндсэн)-ээс HSK 6 (ахисан шат) хүртэлх зургаан түвшингээр хэмждэг байсан ч өнгөрсөн оны тавдугаар сард HSK тест дахин шинэчлэгдэх гэж байгаа тухай мэдээлэл гарсан билээ

ШИНЭ HSK

Шинэчлэгдсэн HSK нь анхан, дунд, гүнзгий гэсэн гурван шатнаас бүрдэх бөгөөд анхан шатанд 1-3-р түвшин, дунд шатанд 4-6-р түвшин, гүнзгий шатанд 7-9-р түвшин харьяалагдана. Мөн энэ удаад ярианы шалгалтыг түвшин бүрд өгөх ёстой болсон. Ингээд доорх хүснэгтээр өмнөх хувилбартай харьцуулсан дэлгэрэнгүй тайлбарыг хүргэж байна. 

   ГУРВАН ШАТ, ЕСӨН ТҮВШНИЙ ШИНЭЧЛЭГДСЭН ТОЙМ    
     Ханз        Үг       Дүрэм    

Гүнзгий

   
Түвшин 7-9   
   
1200/3000   
   
+5636/11092   
   
+148/572   

 

Дунд

   
Түвшин 6   
   
+300/1800   
   
+1140/5456   
   
+67/424   
   
Түвшин 5   
   
+300/1500   
   
+1071/4316   
   
+71/357   
   
Түвшин 4   
   
+300/1200   
   
+1000/3245   
   
+76/286   
   

   
Анхан   
   
Түвшин 3   
   
+300/900   
   
+973/2245   
   
+81/210   
   
Түвшин 2   
   
+300/600   
   
+772/1272   
   
+81/129   
   
Түвшин 1   
   
300   
   
500   
   
48   

   Нийт   

   
3000   
   
11092   
   
572   

HSK ШАЛГАЛТЫГ ӨГӨХ ДӨРВӨН ШАЛТГААН

1. ХЯТАДЫН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖ

Хэрэв та Хятад Улсад дээд боловсрол эзэмшихээр төлөвлөж байгаа бол хятад хэлний мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай. Харин уг хэлийг чухам ямар түвшинд эзэмших нь суралцах сургууль болон мэргэжлээс тань хамаарах юм. 

Мөн HSK-ийн өндөр оноотой бол тэтгэлэгт хамрагдах боломжууд ч нээлттэй байна. 

2. ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ

Улс орнууд бие биенээсээ харилцан хамааралтай болж байгаа хэдий ч олон хэлээр ярих ур чадвар танд олон олон давуу талыг бий болгоно. Мөн HSK шалгалтаар дамжуулж Хятадын соёл, түүх, ард иргэдийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой. 

3. БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ  

Хятадын компаниуд бизнесийн дийлэнх төрөлд ноёрхож байгаа өнөө үед зах зээлээ өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл хятад хэл сурч, гадаад түнштэй болох нь таны хийх ёстой нэн тэргүүний зүйл байх болно. 

4. ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦИД АЖИЛД ОРОХ

Эх орондоо эсвэл Хятад улсад ажиллах эсэхээс тань үл хамааран HSK шалгалтын оноотой байх нь таныг ажилд ороход томоохон давуу тал болох болно. 

Эх сурвалж: Improve Mandarin

#Боловсрол #Хятад хэл #Гадаад хэл