ӨМӨЗО-ны Хөх хотын метро ба Монголын МАРТАГДСАН мөрөөдөл


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-04-28

Одоогоос найман жилийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт метро барих шугамыг тэмдэгжүүлж, хотын мэдээллийн санд оруулан, хамгаалалтад авах ёслолын ажиллагаа хийж, сүр дуулиантайгаар “Метроны Драгон өртөө” гэрэлт хөшөө босгож байлаа. Бүтээн байгуулалт нь эхлээгүй газар хөшөө дурсгал босгоод түүнийхээ өмнө баяраа тэмдэглэж, олон дарга цэрэг нар үг хэлж байсан нь саяхан мэт.

“Олон жил ярилаа, одоо нэг хийх цаг нь болсон доо” хэмээн Монголчууд баярлаж, итгэж бас дахиад худлаа хэлсэн байх вий хэмээн битүүхэн эмээж байв. 2020 онд ашиглалтад орох ёстой байсан уг өртөөний талаарх асуудал хэл чимээгүй, дарагдан хоцорчээ.

Зургийг gogo.mn-ээс

Харин бидний олон жил үлгэр домог мэт ярьсан ажлыг ӨМӨЗО-ны Хөх хот аль хэдийнэ ажил хэрэг болгож, “Чингис хааны цэцэрлэгт хүрээлэн” хэмээх метроны өртөө байгуулж, хэдэн мянган зорчигч тээвэрлэж байна.

Хөх хотын 70 жилийн ойд зориулан босгосон уг цогцолбор гурван давхраас бүрдэх ба морин спортын олон улсын болон дотоодын тэмцээнийг зохион байгуулах боломжтой.

Чингис хааны цэцэрлэгт хүрээлэн нийт 1.2 сая ам доллараар бүтжээ. 2018 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.Батболд уг бүтээн байгуулалттай танилцаж буй тухай мэдээ цахим сүлжээнд нийтлэгдэж байв. Энэхүү өртөө хоёр шугам, 44 өртөөтэй, 49 км урт бөгөөд монгол үндэсний хэв маягийг шингээж, монгол бичиг, хээ угалзаар чимэглэжээ. 

Уг метрогоор зорчиж үзсэн иргэд ам сайтай байх агаад Монголд хэзээ ийм бүтээн байгуулалт хийх бол хэмээцгээж байна.

290 метр өндөр Морин хуур цогцолбор ч үлгэр домог болоод мартагдсан хэрэг. Харин метротой болчихвол зам тээврээс үүдэлтэй олон асуудал шийдэгдэх юм. Хэдий болтол “молиго модон чихэр” гэж тоглох юм бол доо.

#Мэдээ #Сонин хачин #Метро