Бусадтай мэнд мэдэхдээ хүртэл "Хоолоо идсэн үү?” гэж асуудаг цөөн ард түмний нэг бол Хятадууд билээ. Энэ улсын соёлын томоохон хэсэг бол олон жилийн түүхт өвөрмөц шинж чанар, хэв маяг бүхий хоолнууд.
Ингээд энэхүү нийтлэлээрээ томоохон ресторануудын цэсэнд багтсан байдаг ч гэртээ хийхэд хялбар хятад хоолны жорыг хүргэж байна.
1. МАПО ДҮПҮ
Бүрхэг, зэврүүн цаг агаартай өдөр идэхэд хамгийн тохиромжтой хоол бол мапо дүпү билээ. Сычуань мужаас гаралтай энэхүү амтат хоол халуун ногоонд дурлагсдад гарцаагүй таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Хийхэд хэр хэцүү вэ: 4/10
Мапо дүпүг хийхэд ашиглагдах орц болон зааврын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.
2. ӨНДӨГ УЛААН ЛООЛИЙН ХУУРГА
Хийхэд амархан бөгөөд хэдэн ч удаа идсэн уйдахгүй хоол бол өндөг, улаан лоолийн хуурга. Монголчууд бидний дунд ихэд алдаршсан энэ хоолыг завгүй өдрүүдэд эсвэл ажил, хичээлдээ явахдаа бэлдэхэд нэн тохиромжтой.
Хийхэд хэр хэцүү вэ: 3/10
Өндөг, улаан лоолийн хуурга хийхэд ашиглагдах орц болон зааврын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.
3. ЧИХЭРЛЭГ, ИСГЭЛЭН ТАХИА
Томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагддаг энэхүү өвөрмөц амттай хоолыг гэртээ хийхэд төсөөлж байгаагаас чинь ч амархан байх болно гэдэгт итгээрэй.
Хийхэд хэр хэцүү вэ: 5/10
Чихэрлэг исгэлэн тахиа хийхэд ашиглагдах орц болон зааврын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.
4. СОГТУУ ТАХИА
Шүүслэг бөгөөд анхилам үнэртэй тахиа нь Хятадын уламжлалт хүйтэн зуушнуудын нэгт тооцогддог.
Хийхэд хэр хэцүү вэ: 8/10
Согтуу тахиа хийхэд ашиглагдах орц болон зааврын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.
5. ХАН БОРГОЦОЙТОЙ ТАЛХ
Халуун орны хан боргоцой жимсийг орцондоо хэрчим ч агуулаагүй ч хэлбэр дүрсийн хувьд нэн төстэй энэхүү хөвсгөр талх нарийн боовонд нугасгүй хэн бүхэнд таалагдана гэж найдаж байна. Тиймээс та ч мөн тэдний нэг бол Хонг Конгоос гаралтай уг амттанг туршаад үзээрэй.
Хийхэд хэр хэцүү вэ: 8/10
Хан боргоцойтой талх хийхэд ашиглагдах орц болон зааврын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.
6. ӨНДӨГТЭЙ ШӨЛ
Хэрэв та жингээ хасах төлөвлөгөөтэй байгаа бол гуравхан орцтой ч амин дэмээр баялаг энэхүү хөнгөн хоолыг хийж идээрэй.
Хийхэд хэр хэцүү вэ: 3/10
Өндөгтэй шөлийг хийхэд ашиглагдах орц болон зааврын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.
7. НАРИЙН ГОЙМОНТОЙ ХУУРГА
Хоол хийх цаг бага байгаа ч амттай хоол хийж идмээр санагдсан үедээ энэхүү хоолыг туршаад үзээрэй. Хэдийгээр тахианы мах болон ногоогоо амталж хуурах, гоймонгоо чанаад хуурах гээд олон үйлдэлтэй мэт санагдаж байж болох ч хийхэд их амархан байх болно.
Хийхэд хэр хэцүү вэ: 5/10
Нарийн гоймонтой хуурга хийхэд ашиглагдах орц болон зааврын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.
8. СОУСТАЙ ШАРСАН ТАХИА
Хүмүүсийн амтархан иддэг энэхүү хоол нь Хятадын Хүнань мужаас гаралтай бөгөөд нэр хүндтэй цэргийн удирдагч, генерал Цогийн нэрээр нэрлэгдсэн гэдэг. Чихэрлэг, халуун, мөн бага зэргийн наалдамхай амтыг зэрэг мэдрэхийг хүсвэл энэхүү хоолыг хийж үзээрэй.
Хийхэд хэр хэцүү вэ: 7/10
Соустай шарсан тахиаг хийхэд ашиглагдах орц болон зааврын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.
Эх сурвалж: Buzzfeed
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх