Багш, анги хамт олны дунд “ЦАХИМ АЯЛАЛ”-ын уралдаан зарлалаа


Б.Нямдарь | YOLO.MN
2021-04-14

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ.

НҮБ-ын Хариу арга хэмжээ, Нөхөн сэргээх сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сан, ЮНЕСКО, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй сурагчдын мэдлэгийг бататгах "ИНТЕРАКТИВ ЦАХИМ ХИЧЭЭЛ"-ийг нийтэд түгээн дэлгэрүүлэх уралдаанд ЕБС болон СӨБ –ийн багш нарыг урьж байна.

ШАГНАЛ: Хоёр ялагч тодруулах ба багшид Xiaomi брэндийн Redmi Notebook 13' загварын зөөврийн компьютер, ангид проектор болон дэлгэцийн иж бүрдэл суурилуулж өгнө.

УРАЛДААНЫ ХУГАЦАА: 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл

ГҮЙЦЭТГЭХ ДААЛГАВАР: 

‍1. Багш https://econtent.edu.mn/interactive сайт дээрх "ИНТЕРАКТИВ ЦАХИМ ХИЧЭЭЛ"-ээс сонгон сэдэв, агуулгыг баяжуулж бүтээлч туршилт хийж дүрсжүүлэн видео бичлэг хийнэ).‍‍

2. ИНТЕРАКТИВ ЦАХИМ ХИЧЭЭЛд суурилсан бүтээлч туршилтын бичлэгийг анги хамт олонтойгоо үзэх ба үйл явцыг мөн бичиж дүрсжүүлнэ (дэлгэцийн бичлэг, фэйсбүүк лайв, эвлүүлэг зэрэг ямар ч хэлбэрийнх байж болно).

3. Хичээл үзсэн бичлэгийг фэйсбүүкт өгөгдсөн текст шаардлагын дагуу олон нийтэд нээлттэй буюу Public тохиргоотойгоор байршуулж, сурталчилна.

4. Уралдаанд оролцогч багш ЭНД даран орж “Цахим аялал” Profile Frame–г уралдааны туршид өөрийн фэйсбүүк профайл зургандаа байршуулна.

ВИДЕО БИЧЛЭГИЙН АГУУЛГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Интерактив цахим хичээлийн агуулга, сургалтын зорилго дээр үндэслэсэн байх;

- Сэдэвт нийцүүлэн бүтээлч туршилтыг өөрийн арга барилаар баяжуулж, тухайн сэдвийн тухай мэдэгдэхүүнийг сурагчдад сонирхолтойгоор хүргэхийг зорьсон байх;

- Хичээлийг хамгийн багадаа 3 сурагчийн хамт үзэж, оролцоог хангуулсан байх;

ВИДЕО БИЧЛЭГИЙГ НИЙТЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Тайлбар хэсэгт хэддүгээр ангийн ямар сэдэвтэй ИНТЕРАКТИВ ХИЧЭЭЛ дээр үндэслэснийг дурдсан байх (Жишээ: 4 дүгээр ангийн Монгол Хэл - А, Э, И эгшиг үсэг);

- Оролцогч багшийн нэр, аль сургуулийн багш гэдгийг бичсэн байх;

- Дараах хаштагийг постны эцэст оруулсан байх;

Бүтээлч туршилтын жишээнүүд:

ШАЛГАРУУЛАЛТ:

Өгөгдсөн #хаштагаар 2021/04/26-нд шүүлт хийж, лайк болон шэйрийн нийлбэр дүн нь хамгийн олон эхний 20 постыг түүвэрлэнэ.

- СӨБ, ЕБС бага ангийн 10 пост;

- ЕБС дунд, ахлах ангийн 10 пост;

Сонгогдсон 10 постоос хичээлийн агуулгыг хэрхэн бүтээлчээр баяжуулж, сэдвийн ойлголтыг үр дүнтэй хүргэсэн байдалд үндэслэн эцсийн шүүлтийг зохион байгуулагч талууд болох НҮБ-ын Хүүхдийн Сан, ЮНЕСКО, НҮБ-ын Хүн Амын Сан тус тус нэг шүүгчийн төлөөлөлтэй оролцож ялагч багш, ангийг тодруулна.

Ялагчдыг 2021/04/30-нд UNICEF Mongolia, UNFPA Mongolia, Mongolian National Commission for UNESCO фэйсбүүк хуудаст зарлах тул та бүхэн дээрх байгууллагуудын нэрс дээр дарж албан ёсны хуудаст нь лайк дарж дагана уу.

ХОЛБОО БАРИХ:

Уралдаантай холбоотой асуултаа доорх хаягаар лавлах боломжтой.

- social@mongolcontent.mn хаяг руу цахим шуудан илгээх
- 7555-3131 (дотуур дугаар: 205) дугаарт хандах

ТАНИН МЭДЭХҮЙН ЦАХИМ АЯЛАЛД ХАМТДАА ГАРЦГААЯ!

#Мэдээ #Уралдаан #Цахим аялал #Боловсрол