Adidas-ийн шинэ загварын пүүзийг LEGO-гоор чимэглэх боломжтой


Миау | YOLO.MN
2021-04-08

Спорт хувцасны “Adidas” брэндийн Ultraboost DNA загварын пүүзийг Lego эвлүүлдэг тоглоомоор чимэглэх боломжтой болжээ.

Энэхүү загварын албан ёсны нэршил нь Adidas Ultraboost DNA X Lego Plates бөгөөд “Adidas”-ийн албан ёсны вэбсайтаар 200 ам.доллараар худалдаалагдсан аж.

Зурагт үзүүлсэнчлэн хажуугийн логоны хэсэг болон урд хэсэг нь хуванцар материалтай, Lego-ний хэлбэртэй байна. Үүнээс гадна улавч, хэл зэрэг нь Lego-г санагдуулам загвартайгаар бүтээгджээ.

Уг загварын пүүзийг худалдан авсан тохиолдолд эвлүүлдэг тоглоомууд дагалдан ирэх тул пүүзээ ямар өнгөөр яаж гоёх нь цэвэр таны мэдрэмжийн асуудал аж. 

Эх сурвалж: The Verge

#Adidas #Lego #Ultraboost DNA