Дэлхийн өнцөг булан бүрд суугаа өсвөр насныханд тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын тухай олон нийтийн ойлголтыг сайжруулах, өсвөр үеийнхний бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжих, төлөвшүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг “Өсвөр үеийн эрүүл мэндийн долоо хоног”-ийг Эх хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төв гурав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жил “Өсвөр үеийнхэнд бие махбод, нийгэм, сэтгэл зүйн асуудал, эрсдэл үүсэхээс өмнө анхаарлаа хандуулъя” уриатайгаар дөрөвдүгээр сарын 5-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм.
ДЭМБ болон НҮБ-аас тодорхойлсны дагуу 10-19 насныхныг өсвөр үеийнхэн, 15-24 насныхныг залуучууд, 10-24 насныхныг нийтэд нь залуучууд гэж тодорхойлдог. Өсвөр нас бол хүүхэд наснаас насанд хүрэх өсөлт хөгжлийн чухал үе шат бөгөөд эрүүл мэндийн үндэс суурийг тавих үе юм. Өсвөр насанд явагдах бие махбод, сэтгэлзүй, танин мэдэхүйн хурдацтай өөрчлөлт нь тэдний мэдрэх, сэтгэн бодох, шийдвэр гаргах, хүрээлэн буй ертөнцтэй харилцахад ихээхэн нөлөөлдөг.
Тиймээс энэ долоо хоногийн хугацаанд өсвөр насныхны эрүүл мэндтэй холбоотой тодорхой сэдвүүдийг хөндөж, олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах, эдгээр асуудлуудад анхаарлаа хандуулах ажлуудыг зохион байгуулах аж.
Дөрөвдүгээр сарын 5 буюу өчигдөр ЭХЭМҮТ-өөс вебинар сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газруудтай хамтран 21 аймаг, есөн дүүргийн Өсвөр үеийн кабинетийн эмч, мэргэжилтэн, аймаг, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, хүүхдийн асуудал хариуцсан цагдаагийн албан хаагч нарт зохион байгуулжээ.
“Өсвөр үеийн эрүүл мэндийн долоо хоног”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан аваарай.
Эх сурвалж: ЭХЭМҮТ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх