Карантин дахь галерей: Дарс шимэнгээ зураг зурах боломжтой галерей


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-03-29

Зориг сан болон Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн “Урлахуй” багийн хамт олон “Карантин дахь галерей” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Ингээд та бүхэнд “Маршал арт” уран зургийн галерейн тухай онцлох мэдээллийг хүргэж байна.

“Маршал арт” галерей нь 2013 онд байгуулагдсанаасаа хойш Монголын төдийгүй олон улсын уран бүтээлчдийн 40 гаруй үзэсгэлэнг дэлгэжээ. Уг галерей ахмад болон шинэ залуу уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг.

2015 онд тус галерей “The Culture Trip” аяллын сэтгүүлийн “Хүмүүсийн очих дуртай газар”-аар шалгарсан төдийгүй мөн оноос уран зураг сонирхогчдод зориулсан “Wine and Canvas” /Дарс ба уран зураг/ үйл ажиллагааг долоо хоног бүр зохион байгуулах болжээ. Долоо хоног болгон галерейг зорьж ирсэн хүмүүс дарс шимэнгээ уран зураг зурж, тайвшралыг мэдэрдэг аж.

Зохион байгуулагддаг арга хэмжээнүүд:

  • Үзэсгэлэн
  • Уулзалт, лекц
  • “Wine and Canvas” /Дарс ба уран зураг/ зургийн арга хэмжээ
  • Хүүхдийн зургийн дугуйлан
  • Тэмдэглэлт арга хэмжээ
  • Зургийн худалдаа

Тасалбарын үнэ: Үнэ төлбөргүй
Цагийн хуваарь: Мягмар-Бямба 11:00-17:00
Хаяг: Хан-Уул дүүргийн 11-р хороо Маршал таун хотхон, Кинг товер

“Карантин дахь галерей” төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг:

Карантин дахь галерей төсөл Фэйсбүүк хуудас болон @gallery_in__quarantine Инстаграм хуудсаас аваарай.

#Мэдээ #Урлаг соёл #Карантин дахь галерей