Өөрийгөө илэрхийлэх арга, хэлбэрүүд дундаас хамгийн хялбар нь маникюр байх. Гэрийн нөхцөлд хийх боломжтой учраас хүсвэл хэд л бол хэдэн янзаар өөрчилж болдог.
Гэхдээ тоолж барамгүй олон өнгийн сонголт дунд төөрсөн үед сонгодог өнгө хүн бүрд бий. Тэгвэл тэр өнгө таны зан араншинг илэрхийлэх боломжтой гэвэл та итгэх үү?
1. УЛААН
Улаан өнгө таны хүсэл тэмүүлэл дүүрэн, гал цогтой байдлыг илэрхийлнэ. Та сэтгэл хөдлөл ихтэй бөгөөд зарим тохиолдолд үл ялиг түрэмгий. Мөн тод улаан өнгө таныг давамгай байдал болон өөртөө итгэх итгэлээ бусдад илэрхийлэх дуртай гэдгийг харуулж байна.
2. БҮДЭГ ЯГААН
Бүдэг ягаан өнгө нь таны хэв маягт эмэгтэйлэг өнгө аясыг нэмээд зогсохгүй таны тайван дөлгөөн зан араншинг илтгэнэ. Мөн энэ өнгөөр хумсаа буддаг эмэгтэйчүүд сонгосон мэргэжил, хийдэг ажилдаа ихээхэн ач холбогдол өгдөг төрлийн хүмүүс байдаг.
3. УЛБАР ШАР
Улбар шар өнгө таныг цоглог ч аливааг сэтгэл хөдлөлөөр шийдэх хандлагатай нэгэн гэдгийг илэрхийлнэ. Мөн энэ өнгө их дулаахан, эрч хүчтэй мэдрэмжийг өгдөг тул бүтээлч сэтгэхүй нь өндөр хөгжсөн хүмүүсийн сонголт ч болдог. Магадгүй та ямар ч өнгөнөөс илүүтэйгээр улбар шар өнгөөр хумсаа будах дуртай нэгэн бол бусад хүмүүс өөрийг тань юу гэж бодох бол хэмээн шаналдаггүй, хэрхэн хөгжилдөхөө мэддэг нэгэн бололтой.
4. НИЛ ЯГААН
Та анзаарсан бол энэ өнгөөр хумсаа буддаг эмэгтэйчүүд тийм ч түгээмэл байдаггүй. Тиймдээ ч хумсаа нил ягаан өнгөөр будсан эмэгтэйчүүд төсөөлөн бодох чадвартай, бүтээлч сэтгэхүйтэй хүмүүс байдаг.
Мөн энэ өнгө язгууртан шинжийг агуулдаг ба өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлдэг.
5. ЦЭНХЭР
Таны эргэн тойронд хумсаа цэнхэр өнгөөр будах дуртай нэгэн бий юу? Тэр хүн тань маш хөгжилтэй, эрч хүчтэй, адал явдалд дуртай нэгэн гэдэгт эргэлзэх зүйл алга. Хүмүүс цэнхэр өнгийг тайван амгалан байдлыг илтгэдэг гэж үздэг ч маникюрт бол арай өөр байдлын илэрхийлэл болдог ажээ.
6. ХАР
Хумсаа хар өнгөөр будсан хүмүүсийг бид ихэвчлэн зөрүүд, тэрслүү нэгэн гэж хүлээн авах хандлагатай байдаг. Тийм байж болох ч тэд мөн хайрцагнаас гадуур сэтгэдэг, бүтээлч хүмүүс байх ч магадлалтай шүү.
7. НЕОН
Неон өнгийн хумсны будаг хүн бүрд зохиод байдаггүй учир энэ өнгөөр хумсаа будах хүмүүс мөн л цөөн байдаг. Хэрэв та хумсаа неон өнгөөр будсан хүнтэй таарвал тэр хүн тань лав зоригтой, эрч хүчээр дүүрэн, олны анхаарлын төвд байх дуртай, хэнээс ч бишүүрхдэггүй нэгэн байх.
8. ЦАЙВАР
Nude буюу биеийн өнгөөр хумсаа будах дуртай эмэгтэйчүүд шулуун шударга, ажил хэрэгч хүмүүс байдаг.
Эх сурвалж: Bright Side
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх