ИНТЕРАКТИВ ХИЧЭЭЛ: Хувь хүний үнэт зүйл гэж юу вэ?


Б.Нямдарь | YOLO.MN
2021-03-22

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ. 

Та бүхэнд ЕБС-ийн 9-р ангийн Эрүүл мэнд хичээлийн "Хувь хүний үнэт зүйл" сэдвийн интерактив жишиг хичээлийг санал болгож байна. 

Хүн бүрийн эрхэмлэдэг зүйлс өөр өөр байдаг. Нэг үгээр энэ нь хүн бүрт харилцан адилгүй эсвэл нийтлэг байж болох ба жишээ нь гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, амжилт, байгаль дэлхий, шударга зан, эд хөрөнгө, нэр хүнд, үнэнч байдал, эрх тэгш харилцаа, найз нөхөд, хайр, хүндлэл зэрэг юу ч байж болно. 

Хүн аливаа шийдвэрийг гаргахдаа өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлсээ урьдчилан бодох нь чухал гэдгийг энэхүү интерактив хичээлээр дамжуулан ойлгох боломжтой.

ЕБС-ийн 9-р ангийн Эрүүл мэнд хичээлийн "Хувь хүний үнэт зүйл" сэдвийн интерактив хичээлийг та ЭНД дарж  хийгээрэй.

Сануулахад, энэхүү хичээлийг заавал 9-р сурагчид гэлтгүй өсвөр насны хүүхэд бүхэн хийх боломжтойгоос гадна сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд дохионы хэлээр хүлээн авах боломжтой юм. 

#Боловсрол #Интерактив хичээл #Цахим аялал