ЭРҮҮЛ МЭНД: Архи, тамхины сөрөг нөлөө


Сондор | YOLO.MN
2021-03-15

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ. 

ЕБС-ийн 8-р ангийн интерактив хичээлийн Эрүүл мэндийн хичээлийн "Амьсгалын болон хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд архи, тамхины үзүүлэх сөрөг нөлөө" сэдвийн даалгаврыг "МААМУУ" хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч Амина, Тамираа хоёр хамтдаа хийлээ. 

Тэд энэхүү интерактив хичээлээс хүний биед үзүүлэх архи, тамхины сөрөг нөлөө, ямар төрлийн өвчин үүсгэж болдог зэрэг ойлголтыг мэдэж авсан юм. 

Та бүхэн архи, тамхины хэрэглээний сөрөг үр дагаврыг ойлгож "Эрүүл мэнд: Архи тамхины үзүүлэх сөрөг нөлөө" интерактив хичээл болон бусад хичээлүүдийг ЭНДЭЭС сонгон хийх боломжтой. Энэхүү интерактив хичээлийг дундаас дээш ангийн сурагчид ч хийж болох ба мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан, дохионы хэлтэйгээр хүрч буйгаараа онцлог юм.

Архины хэрэглээ нь хувь хүн, гэр бүл, нийгэмд дараах байдлаар сөрөг нөлөөтэй байдаг. 

Хувьд хүнд нөлөөлөх нөлөө: 

  • Ажлаас халагдана
  • Нэр хүндээ алдана
  • Амь нас эрсдэх аюултай.

Гэр бүлийн нөлөөлөл: 

  • Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдана
  • Хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйд муугаар нөлөөлнө
  • Хүчирхийлэл үүснэ гэх зэрэг сөрөг нөлөөтэй.

Нийгмийн нөлөөлөл: 

  • Гэмт хэргийн гаралт ихэснэ
  • Нас баралт нэмэгдэнэ
  • Осол гэмтэл нэмэгдэнэ
  • Архины хамааралтай хүмүүсийг эмчлэх зардал нэмэгдэнэ
  • Эдийн засгийн хямрал үүснэ.

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ. 

Энэхүү хамтарсан хөтөлбөр нь Нидерландын Вант Улс, Данийн вант Улс, Швейцарын Холбооны Улс, Норвегийн Вант Улс, Шведийн Вант Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Шинэ Зеланд Улс, Хорватын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Исланд Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Словак Улс, Камбожийн Вант Улсын Засгийн газруудаас НҮБ-ын Хариу арга хэмжээ, Нөхөн сэргээх санд оруулсан хандивын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн болно.

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой. 

#Боловсрол #Интерактив хичээл #Цахим аялал