Америкийн дуу бичлэгийн академиас 2021 оны Грэмми наадмын ёслолын үйл ажиллагаанд уран бүтээлээ толилуулах дуучдын нэрсийг зарлалаа.
Хөгжмийн салбарын шилдгийг шалгаруулдаг Грэммийн 63 дахь удаагийн ёслолын арга хэмжээ өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд зохион байгуулагдах байсан ч энэ сарын 14-ний өдөр хүртэл хойшлогдсон билээ. Тэгвэл Америкийн дуу бичлэгийн академиас тун удахгүй зохион байгуулагдах гэж буй уг наадамд дуулах уран бүтээлчдийн нэрсийг зарлажээ. Үүнд:
Тус наадмын олон төрөлд нэр дэвшсэн уран бүтээлч ёслолын арга хэмжээнд дуулдаг бичигдээгүй хуультай хэдий ч энэ удаад дуучин Beyonce ая дуугаа хүргэхгүй гэнэ. Тэрээр Грэммийн нийт есөн төрөлд нэр дэвшсэн юм.
Энэ сарын 14-ний өдөр зохион байгуулагдах гэж буй уг арга хэмжээг комедиан Trevor Noah хөтлөхөөр болсон билээ.
Эх сурвалж: CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх