МУИС: Хонг Конгийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2021-03-08

Монгол улсын их сургууль болон Хонг Конгийн их сургууль хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2021 оны намрын улиралд тус сургуульд оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцах боломж нээгдлээ. 

ХӨТӨЛБӨРИЙН ШААРДЛАГА: 

- МУИС-д 2-оос дээш улирал идэвхтэй суралцаж байгаа бакалавр, магистр, докторын оюутан байх
- Сурлагын дүн В буюу голч дүн 3.0 түүнээс дээш байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй буюу багадаа IELTS 6.5, TOEFL 93 оноотой байх /хүчинтэй батламж хавсаргах/

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр)
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр)
- Англи хэлний онооны батламж: IELTS 6.5, TOEFL 93
- 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар (JPG, PNG)
- Паспортын хуулбар

Бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон int_rel@num.edu.mn хаягаар илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авна.

ТЭТГЭЛЭГ:

Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон холбогдох бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

ХҮСЭЛТ ГАРГАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА:

Материалыг 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийг хүртэл хүлээн авна. Уг хөтөлбөрт нийт хоёр оюутныг сонгон шалгаруулах тул та яараарай. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Эх сурвалж: МУИС

#Боловсрол #Тэтгэлэг #Хөтөлбөр