KFC брэндийн талаарх 5 СОНИРХОЛТОЙ баримт


YOLO.mn | YOLO.MN
2021-02-25

Дэлхий даяар 23,000 гаруй салбартай KFC бол хүмүүсийн мэддэг хамгийн алдартай түргэн хоолны брэндүүдийн нэг билээ. Гэхдээ та энэхүү шунан дурлам амтат шарсан тахиатай брэндийн талаар хэр ихийг мэддэг вэ?

1. ХУРАНДАА САНДЕРС ХЭМЭЭГДЭХ БОЛСОН ТҮҮХ

Хурандаа Сандерс буюу Харланд Сандерсын амьдралын гайхалтай түүхийг мэдэхгүй хүн ховор. Тэрээр хүн амжилтад хүрэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг өөрийн түүхээр батлан харуулж, 40 насандаа амьдралынхаа утга учир, хийх дуртай зүйлээ олсноор дэлхийд алдартай түргэн хоолны брэндийг үүсгэн байгуулж чадсан.

1930 онд Кентаки муж улсын Хойд Корбины ойролцоо шатахуун түгээх станц ажиллуулахын зэрэгцээ үйлчлүүлэгчдэдээ шарсан тахиа худалдаалж эхэлжээ. Хүмүүс шатахуун авах гэж бус амтат шарсан тахиа идэх гэж ирдэг болсон тул станцаа 142 хүний суудалтай "Sanders' Court & Cafe" хэмээх замын хажуугийн ресторан болгон өөрчилсөн нь өнөөдрийн KFC брэнд үүсэх эхлэл болсон байна.

Амьдралынхаа туршид маш олон төрлийн ажил хийн бүтэлгүйтэж байсан ч тэрээр шарсан тахиагаараа нутгийн иргэдийн дунд их алдартай болсон билээ. Тиймээс түүнийг 1936 онд Кентаки мужийн захирагчийн хүндэт хурандаа цолоор шагнасан нь өдгөө Хурандаа Сандерс гэж дэлхий даяар танигдсан түүхтэй.

2. ЯПОН УЛСЫН УЛАМЖЛАЛ

Япон улсад Зул сарын баярын өдөр KFC-гийн амтат шарсан тахиа иддэг уламжлалтай. Жил бүрийн арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 25-ний өдөр хүртэл баккеттай шарсан тахиа жилийн бусад үетэй харьцуулахад илүү өндөр борлуулалттай байдаг байна. Захиалга бүр хэдэн долоо хоногийн өмнөөс хийгддэг бөгөөд Зул сарын баяраар хамгийн урт дараалал зөвхөн KFC-д үүсдгээрээ алдартай гэнэ.

Учир нь Японд Зул сараар цацагт хяруул ховорддогийг үндэслэн 1974 онд "Зул сард зориулсан Кентаки” хэмээх маркетингийн кампанит ажлыг KFC брэнд амжилттай хэрэгжүүлж олон хэрэглэгчийг татаж чаджээ. Түүнээс хойш уг баяраар зөвхөн KFC иддэг уламжлал Япон улсад тогтсон түүхтэй.

3. ТАХИА ШИГ УГЛААШ

Яг KFC брэндийн баккеттай тахиа шиг харагддаг “углааш” байдаг гэвэл та итгэх үү? KFC болон Crocs брэндийн хамтран гаргасан энэхүү загварын углааш зүгээр ч нэг шарсан тахиа шиг харагдаад зогсохгүй, яг л шарсан тахиа шиг ҮНЭРТДЭГ гэнэ. Мөн энэ углааш телевизийн шоуны од Kim Kardashian-д хүртэл байдаг нь гайхмаар. 

4. KFC-ГИЙН САЛБАРТ ТАВЬСАН ГЭРЛЭХ САНАЛ

Хектор Мкансиги залуугийн Нонхланхла Солдаатад тавьсан гэрлэх саналын тухай мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж, олон хүний хайрыг хүргэж байсан цаг саяхан. Тухайн үед тэдний хуримд хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн олон байгууллагууд гарч ирсний нэг нь Өмнөд Африкийн KFC салбар ресторан байжээ. Ингээд маш олон томоохон байгууллагуудын ачаар хос хоёр маань хуримаа гэнэтийн бэлгээр дүүрэн, мартагдашгүй байдлаар хийж чаджээ. 

5. ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ ХАЙРТАЙ KFC

KFC хэрэглэгчдийнхээ хүсэлд нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж, хэрэглэгчдээ үргэлж баярлуулдаг. Жишээлбэл 2019 онд Pizza Hut брэндтэй хамтран “KFC пицца” гаргаж байсан нь тухайн үедээ ихээхэн шуугиан дэгдээсэн билээ. Түүнтэй адил Монгол дахь KFC брэнд ч бас пиццаны орцтой бүтээгдэхүүн болох “Pizza Double”-г худалдаанд гаргаад удаагүй байна. Шинэ бүхэнд дуртай хэрэглэгчид энэхүү гурилгүй пиццанд аль хэдийнэ дурлаад эхэлжээ.

Давхар зингер махан дунд амтат пиццаны соус, пепперони, хоёр өөр төрлийн бяслаг гээд үнэхээр амттай хослол болж чаджээ. Та ч бас Pizza Double-г амтлахыг хүсвэл KFC хүргэлт 7555-1010 дугаарт залган хүрэлцэхгүй хүргэлтээр хүргүүлж аваарай. Мөн KFC-ийн бүх салбаруудад халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан, амтат Pizza Double худалдаалагдаж байна.

#KFC Хүргэлт 7555-1010

#Сонин хачин #Хоол #Түргэн хоол