Далайн ёроолд хан боргоцойн гэрт амьдардаг Хөвсгөр Бобыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Мэдэхээр барах уу, түүний үнэнч үзэгч фэнүүд дэлхий даяар олон байдаг.
“Зүгээр нэг аяга таваг угаагч хөвсгөр порлон алдартай болно гэж үү” хэмээн тус хүүхэлдэйн киног анх дэлгэцнээ гарахад шүүмжлэгчид хэлж байсан ч СпонжБобыг өдгөө мэдэхгүй хүн, өсвөр үеийнхэн цөөхөн болсон.
Тэгвэл түүний гэрийг санагдуулам зочид буудал Доминикан улсад буюу Никэлодеон амралтын газарт байдаг аж. Тус буудлын өрөө нь яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг бөгөөд нэг өдрийн 3800 ам.долларын төлбөртэй гэнэ. Хөвсгөр Бобыг бодит амьдрал дээр байдаг мэт санагдуулам фото мэдээллийг сонирхоорой!
Никэлодеон амралтын газрын инстаграмтай танилцах бол ЭНД дарна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх