Монголын Уран Зургийн Галерейн үзэсгэлэнг ВИРТУАЛААР үзэх боломжтой боллоо


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-02-22

Зориг сан болон Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн “Урлахуй” багийн хамт олон “Карантин дахь галерей” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Монголын уран зургийн галерейн уран бүтээлийн виртуал үзэсгэлэнг толилуулж байна.

Монголын уран зургийн галерей нь 1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш өнөөдрийг хүртэлх уран зураг, уран баримал, хөөмөл, зээгт наамал, өрөг урлал зэрэг дүрслэх урлагийн бүхий л төрлийн 4000 гаруй бүтээлийг хадгалдаг Монголын цорын ганц улсын галерей юм.

Үзэсгэлэнгийн нийт зургаан танхимтай бөгөөд жил бүр сан хөмрөгийн үзмэрийн 10 орчим хувиар байнгын болон түр үзэсгэлэнгүүд дэглэж, олны хүртээл болгодог аж. Монголын уран зургийн галерейн 2021 оны байнгын үзэсгэлэнг виртуал хувилбараар дараах 360 бичлэгээс үзээрэй.

360 БИЧЛЭГ ҮЗЭХ ЗААВАР:

360 БИЧЛЭГ:

Бичлэгийг гар утаснаас үзэх бол ЭНД дарна уу.

“Карантин дахь галерей” төслийн дэлгэрэнгүй мэдээллийг:

Карантин дахь галерей төсөл Фэйсбүүк хуудас болон @gallery_in__quarantine Инстаграм хуудсаас аваарай.

#Мэдээ #Урлаг соёл #Карантин дахь галерей