АНУ-ын Ерөнхийлөгч асан Barack Obama-гийн ууган охин Malia Obama реппэр Childish Gambino-гийн цоо шинэхэн уран бүтээл дээр хамтран ажиллахаар болжээ.
Дуучин, реппэр, жүжигчин, комедиан, зохиолч, найруулагч хэмээх тодотголуудын эзэн, олноо Childish Gambino нэрээр алдаршсан Donald Glover “Amazon” компанитай хэдэн арван сая ам.долларын төслийн гэрээ байгуулсан талаар мэдээлэл гараад удаагүй байгаа билээ.
Тэгвэл хэд хэдэн баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг төсөлд нь АНУ-ын 44 дэх удаагийн Ерөнхийлөгч Barack Obama-гийн ууган охин Malia Obama хамтрахаар болжээ.
Өдгөө 22 настай Malia кино урлагийн хувьд Холливудын нэрт продюсер Harvey Weinstein-ий үүсгэн байгуулсан “The Weinstein Company” кино студид дадлагажигчаар, HBO сувгийн “Girls” (2012-2017) цувралын зохиолчийн туслахаар тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Энэ удаад тэрээр Donald Glover-ийн ерөнхий продюсерээр нь ажиллах “Hive” цувралын зохиолыг бичихээр болжээ.
Эх сурвалж: Vanity Fair
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх