Оксфордын Англи хэлний толь бичгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Энэхүү толь бичигт англи хэлэнд ашиглагддаг бүхий л үгсийг тайлбарласан байдгаараа олон улсад хүлээн зөвшөөрөгддөг юм. Оксфордын их сургуулиас гаргадаг уг номын анхны хэвлэлт нь 1884 оны хоёрдугаар сарын 1-нд гарч байжээ.
Тэгвэл энэхүү толь бичгийн үгсийн санд энэ сарын 13-нд буюу алдарт зохиолч Роальд Дахлын мэндэлсэн өдрийг тохиолдуулан нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Ингэхдээ нийт 500 гаруй шинэ үгийг нэмсэн ба тэдний дунд YOLO хэмээх үг багтжээ. Энэхүү үгийн утга нь You Only Live once буюу ЧИ ГАНЦ Л АМЬДАРНА (энэ утга санаа цаашлаад “Ганц олдох амьдралаа харамсах зүйлгүй өнгөрүүл” гэсэн дэлгэрэнгүйг илэрхийлдэг) юм. Шинэчилсэн хувилбар бүхий толь бичгийг 2017 онд зөвхөн электрон хувилбараар гаргах юм байна.
Ингээд таны яг одоо хэрэглэж YOLO.mn сайтын нэрний салшгүй нэг хэсэг болсон YOLO хэмээх үгийг Оксфордын Англи хэлний толь бичигт албан ёсоор бүртгэлээ.
Оксфордын Англи хэлний толь бичигт шинээр нэмэгдсэн 500 шинэ үгийн дэлгэрэнгүй
жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх