Хөлийг тань ГУАЛИГ болгох дасгалууд


О. Саранчулуу | YOLO.MN
2021-02-12

Зуны халуун өдрүүдэд богино өмд, банзал өмсөхийг хүссэн ч мяраалаг хөлнөөсөө санаа зовж, өөртөө итгэх итгэлээ алддаг охид цөөнгүй бий. Тэгвэл та бидний санал болгож буй дараах таван дасгалыг өдөр бүр хийснээр зун болоход хүссэн төрхөө бий болгох боломжтой. 

1. Гуя болон шилбэний булчинг суллан өдрийн турш ядарч чилсэн хөлөө амраах нь хөлөө галбиржуулах хялбар аргуудын нэг.

Энэхүү дасгалыг хийхийн тулд та зурагт үзүүлснээр хөлөө нугалж, өлмийг нь гадагш харуулж хэвтээрэй. Ингэснээр хөлийн дээд болон доод булчин суларч амрах юм. Анхлан хийх үед хөлийн дээд булчингийн сунгалт тийм ч сайн биш байдаг учир эхний долоо хоногтоо өлмийгөө заавал гадагш нь харуулах шаардлагагүй. Энэ дасгалыг өдөрт хоёр минутаар 1-2 удаа хийхэд тохиромжтой. 

2. Хоёр дахь дасгал нь шилбэ болон гуяны дээд хэсгийг галбиржуулах үйлчилгээтэй. Ном унших, найзуудтайгаа чатлах, кино үзэх үедээ хийхэд тохиромжтой, мөн л хялбар дасгал. 

Та энэ дасгалыг хийхдээ доошоо харж хэвтээд хөлөө нийлүүлэн зурагт үзүүлсэн шиг нугалаарай. Мөн л өдөрт хоёр минутаар 1-2 удаа хийхэд тохиромжтой. 

3. Дараагийн танилцуулах дасгал бол хөлийг галбиржуулах шалгарсан дасгалуудын нэг.

Энэхүү дасгалыг хийхдээ хөлөө алгуурхан өргөж, өргөсөн шигээ алгуурхан буулгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл булчингаа мэдэрч хийх шаардлагатай гэсэн үг юм. Хийхэд харьцангуй хэцүү дасгалуудын нэгт тооцогддог учраас эхний удаад нэг минутаар дөрвөн удаа хийгээрэй. Хоёр дахь долоо хоногоос нэг минутыг үл ялиг уртасгах маягаар дасгалаа хүндрүүлээрэй. 

4. Харин одоо гуяны дээд хэсгийн өөхийг түлхүү шатаах үйлчилгээтэй дасгалыг танилцуулах гэж байна. Энэ дасгал солонгос, япон охидын дунд алдартай. 

Энэ дасгалыг хийхдээ биеийн дээд хэсгийг зурагт үзүүлсний дагуу эгц байрлалд хадгалахыг хичээгээрэй. Хөлөө алгуурхан өргөж, өргөсөн шигээ алгуурхан буулгах хэрэгтэй. Хийхэд харьцангуй хэцүү дасгалуудын нэгт тооцогддог учраас эхний удаад нэг минутаар дөрвөн удаа хийгээрэй. Хоёр дахь долоо хоногоос нэг минутыг үл ялиг уртасгах маягаар дасгалаа хүндрүүлээрэй. 

5. Хамгийн сүүлийн дасгал бол хүмүүсийн дунд “дугуй жийх” нэрээр алдартай дасгал билээ. 

Дасгалыг хөлөө 45 хэм нугалсан байрлалаас бүрэн тэнийлгэн жийх маягаар хийнэ. Ингэхдээ нуруунд хэт ачаалал өгөхгүйн тулд толгой, нуруу, өгзөг тань шалтай заавал нийлсэн байх шаардлагатай шүү. Дасгалыг үр дүнтэй байлгахын тулд мөн л хэт хурдан хийлгүйгээр, "мэдэрч" тайван хийнэ. Эхний долоо хоногт хоёр минутаар дөрвөн удаа хийгээрэй. Хоёр дахь долоо хоногоос хугацааг үл ялиг уртасгах маягаар дасгалаа хүндрүүлээрэй. 

НЭМЭЛТ ЗӨВЛӨГӨӨ: 

- Турна гээд гадуур хэт их алхах, өөртөө хүндэдсэн дасгалыг хийх зэрэг нь хөлийн булчин зангирч чангарах үндсэн шалтгаан болдог. Тиймээс хөл, гуяараа галбиржихыг хүсвэл хөлийн булчин суллах дасгал, иллэг зэргийг хийж хэвшээрэй. 

- Хөл тань хавагнадаг бол унтахдаа хөлөн доороо зөөлөн дэр тавьж унтаарай. Ингээд ч дээрдэхгүй бол мэргэжлийн эмчид хандаарай. 

- Өдөржин суугаа ажил хийдэг, олон цагаар сууж хичээллэдэг бол хөлөө нийлүүлээд сандлын гуравны нэг дээр сууж, нуруугаа цэхлээрэй. 

Ингээд дээр дурдсан дасгалуудыг өдөр бүр хийж хэвшээрэй. Эхний 1-2 сард тодорхой үр дүн гарахгүй байгаа мэт санагдаж болох ч гурваас дээш сарын турш тасралтгүй хийх нь гайхалтай үр дүнд хүргэх болно. 

#Эрүүл мэнд #Гоо сайхан #Хөл