БИОЛОГИ: Хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг уургийг тогтоох туршилт хийцгээе


Сондор | YOLO.MN
2021-02-09

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ. 

Бид танд ЕБС-ийн 9-р ангийн "БИОЛОГИ: Хоол хүнсэн дэх шим бодис" интерактив жишиг хичээлийг санал болгож байна. Уг хичээлээр хоол, уураг, өөх тос, нүүрс усны талаарх мэдлэгийг заах болно.

Хоол тэжээл нь шим болон шим бус бодисоос бүрддэг. Шим бодис нь уураг, өөх тос, нүүрс ус зэргээс бүрддэг бол шим бус бодис нь амин дэм, бичил тэжээл, эрдэс бодис багтдаг.

Уураг нь энерги үүсгэхээс гадна бие махбодийг эсийг бий болгож, нөхөн төлжүүлдэг шим бодис юм. Уураг хэрэглэхгүй бол хүний бие махбодь шим тэжээлийн дутагдалд орж хүний өсөлт хөгжил удаашрах талтай. 

Өөх тос нь энергийн эх үүсвэр болохоос гадна зүрх судас, мэдрэлийн болон хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, хүний дархлааны эсүүдийн үйл ажиллагаанд оролцдог. Өөх тосыг хэрэглэхгүй бол тархи, мэдрэлийн үйл ажиллагаа муудаж, өвдөх магадлалтай. Тиймээс энэ нь биднийг эрүүл эрч хүчтэй байлгахад тусалдаг.

Мөн энэхүү интерактив хичээлээр хүүхдүүд хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг уургийг тогтоох сонирхолтой туршилтыг хийх боломжтой. 

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ. 

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой. 

#Боловсрол #Интерактив хичээл #Цахим аялал