NFL буюу Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн аваргыг шалгаруулах "Super Bowl" тэмцээн жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гарагт зохион байгуулагддаг билээ. Тэгвэл уг тэмцээний завсарлагааны үеэр дуучин The Weeknd-ийн үзүүлсэн үзүүлбэр үзэгчдийг гайхшруулаад зогсохгүй цахим орчинд meme болжээ.
Өдгөө 30 настай, Грэммийн гурван удаагийн шагналт дуучин The Weeknd үзүүлбэрээ 2016 онд гаргасан "Starboy" уран бүтээлээр эхлүүлсэн бөгөөд тайзны өнгө, засалт зэрэг нь үзэгчдэд яг л АНУ-ын Лас-Вегас хотод ирсэн мэт мэдрэмж төрүүлж байв. Үргэлжлүүлэн "The Hills", "Can't Feel My Face", "I Feel It Coming", "Save Your Tears", "Earned It", "House of Balloons" зэрэг дуунуудаа дуулж, эцэст нь "Blinding Lights" уран бүтээлээрээ үзүүлбэрээ өндөрлөсөн юм.
Сүүлийн нэг гаруй жилийн хугацаанд хөл хорионд орж, халдвар хамгааллын дэглэмийг барьж, гэртээ байсан бидний хувьд ийм их өнгө гэрэл, пиротехникийн хэрэгсэл буюу салютын үзүүлбэр үзсэн нь маш гэнэтийн бөгөөд сэтгэл догдлом байлаа. Зарим үзэгчдийн зүгээс түүний "Can't Feel My Face" хэмээх дуугаа дуулж буй үеийн дүрсийг тасдан авч, meme template буюу загвар болгон ашиглаад эхэлжээ.
Үүнээс хамгийн хөгжилтэй тайлбартайг нь дурдвал:
- 5 настай би дэлгүүрт ээжийгээ хайх үед
- Бүтэн нэг жилийн турш хөл хорионд байхдаа дотуур өмднөөсөө өөр зүйл өмсөөгүй би "жинхэнэ" өмдөө хайх үед
- Өмнө жил хөл хорио тавих үед дэлгүүрт ариун цэврийн цаас хайж зогссон би
Ингээд нийтлэлийн төгсгөлд түүний "Super Bowl" тэмцээний тайзнаа үзүүлсэн 14 минутын үзүүлбэрийг хүргэж байна.
Эх сурвалж: CNN, Buzzfeed
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх