Call of Duty: Warzone тоглоомыг хуурсан 60 мянган тоглогчийн хаягийг хаалаа


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-02-06

Өнгөрсөн онд гарснаасаа хойш hack(систем, сүлжээ, компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх), cheat(давуу байдал олж авахын тулд хууран мэхлэх арга хэрэглэх) хийдэг тоглогчдоор дүүрсэн хэмээн шүүмжлүүлээд байсан Call of Duty: Warzone тоглоом 60 мянган хаягийг хаалаа.

Тоглоомыг бүтээгч Activision компани Call of Duty: Warzone-д зориулсан аюулгүй байдлын хамгаалалттай байсан бөгөөд дахин нэг удаа хууран мэхлэгчдийг тоглоомоос бүр мөсөн хөөж байна.

2020 оны гуравдугаар сард нээлтээ хийснээс хойш 300 мянга орчим хаягийг хаасан компаниас "Бид бүх тоглогчдыг тэгш, шударга нөхцөлөөр хангах үүрэгтэй" хэмээжээ.

Мөн тоглоомын аюулгүй байдлыг хангаж, хууран мэхлэгчдэд боломж олгохгүй байхаар илүү их хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэн байна.

Энэ мэт олон тоглогчтой онлайн тоглоомуудад hack, cheat хийх нь элбэг бөгөөд аюулгүй байдлаа сайн хангаагүй, тэдгээр хууран мэхлэгчдийг өөгшүүлсэн тохиолдолд хэрэглэгчээ алдах, тоглоомыг хаах эрсдэлтэй юм.

Эх сурвалж: The Verge, BBC

#Технологи #Видео тоглоом