Wonder Woman буюу Темиссирагийн Диана гүнж хүн төрөлхтний сайн сайхны төлөө дайны бурхан Арестай тулалдаж бүх охидод үлгэр дуурайл болохуйц дүр гэдгээ 2017 онд батлан харуулсан. Гэхдээ Диана бие бялдрын хүч чадал, өндөр ёс зүйгээс гадна бидэнд маш олон зүйлийг сургамжилжээ.
1. ДАВУУ ТАЛАА МЭДДЭГ БАЙХ
Амьдралд чи маш олон сорилттой тулгарна. Гэхдээ чамд чиний бодож байгаагаас ч илүү зүйлийг даван туулж чадах хүч бий. Wonder Woman биеийн хүч чадал, тэвчээрээс гадна сайхан сэтгэлийн ачаар үүрэг даалгавраа амжилттай биелүүлдэг. Тиймээс өөрийн давуу тал, хүч чадалдаа хэзээ ч битгий эргэлзээрэй.
2. БУРУУ ЗҮЙЛИЙН ЭСРЭГ ЗОГСОХ
Буруу зүйлийн эсрэг зоригтой дуугарах нь өөрчлөлтийг авчирдаг. Тиймээс зөв зүйлсийн төлөө тэмцэж байгаарай.
3. АНХААРАЛ ТАТАХААС БҮҮ АЙ
Загварын хуучинсаг дүрмийг эвд. Биед тухтай, өөртөө итгэлтэй мэдрэмжийг төрүүлэх зүйлийг өмс. Хэн нэгэнд зориулж биш зөвхөн өөртөө зориулж хувцаслаарай.
4. АСУУЛТ АСУУЖ СУРАХ
Сониуч зангаа хэзээ ч битгий хаяарай. Бид өөрсдийгөө хэчнээн их зүйл мэддэг гэж итгэсэн ч шинээр сурах зүйлс үргэлж байдаг. Wonder Woman харин өчүүхэн жижиг асуулт асуухаас ч нэрэлхдэггүй шүү дээ.
5. ЗОРИЛГЫНХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЧАДДАГ БАЙХ
Wonder woman-ийг дайчдын бэлтгэл хийж болохгүй гэж хэлэхэд тэр энэ зааврыг дагасан уу? Ахмад Стив Тревор түүнийг Германы дээд удирдлагуудын үдэшлэгт оролцохыг хориглоход тэр тушаалыг нь дуулгавартайгаар дагасан уу? Бид яг адилхан нөхцөл байдалд орохгүй ч гэсэн Wonder Woman зорилгынхоо төлөө тэмцсэн нь чамд урам зориг өгсөн байх.
6. ХАЙРЫГ ЦОГЦЛООХ
Хайр гэдэг зөвхөн эр, эм хүний дунд байх харилцаа биш. Хайрыг бид гэр бүл, найз нөхөд, өдөр бүр сургууль дээр инээмсэглэн таарах багш нараасаа ч мэдэрч байдаг. Хайр л энэ ертөнцийг илүү сайхан болгож чадна гэж хэлсэн Wonder Woman-ий үгийг үргэлж санаж яваарай.
Эх сурвалж: Good House Keeping
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх