Энэ жил охид бүсгүйчүүдийн дунд ТРЭНД болж буй 7 хувцас загвар


Т. Мишээл-ханна | YOLO.MN
2021-01-28

Бид өмнөх нийтлэлээрээ та бүхэнд энэ жил трэнд болж буй долоон үсний өнгийг санал болгосон билээ. Харин энэ удаад 2021 онд охид бүсгүйчүүдийн дунд трэнд болох долоон хувцас загварыг танилцуулж байна. 

1. ГОЁМСОГ БОГИНО ЦАМЦНУУД

Моданаас гардаггүй богино цамцнууд жил ирэх тусам загвараа нэмсээр энэ онд ч мөн трэнд болох нь. Энэ жилийн хувьд мөрийг тань урд харагдуулдаг хөвсгөр ханцуйтай богино цамцнууд трэнд болох аж. 

ЦАЙВАР ӨНГӨНҮҮД

Усан ягаан, шар, цэнхэр зэрэг өнгийн хувцаснууд таны царайн төрхийг илүү зөөлөн, ерөнхий загварыг тань илүү цэвэрхэн бөгөөд загварлаг харагдуулна гэж амлая. Эдгээр өнгийн хувцсыг дулааны улиралд буюу хавар, зун өмсөхөд нэн тохиромжтой. 

3. СУЛ ЗАГВАРЫН ПИДЖАК

Сул загварын пиджак бол хамгийн "нөхөрсөг" хувцас. Өөрөөр хэлбэл энэ загварын пиджак бариу жийнс, сул өмд, богино шорт зэрэг ямар ч төрлийн хувцастай сайхан зохицдог юм. 

Өмнө жилийн хувьд хар, шаргал өнгийн сул загвартай пиджакууд трэнд болсон бол энэ жилийн хувьд дээр дурдсанчлан усан өнгийн пиджакууд трэнд болж байна. 

4. ӨРГӨН ЖИНС

2020 оны хувцас загварыг тодорхойлсон өндөр суудалтай өргөн жинс энэ онд ч мөн трэнд болох хандлагатай байна. Сул загварын пиджак, цамц аль эсвэл бариу майктай төгс зохидог энэхүү жинс залуу охидын хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой загварын өмд билээ.

5. ГОЁМСОГ ДАРУУЛГА

Бэлхүүсний хэлбэрээ илүү тодотгохын тулд өмсдөг байсан даруулгын загвар илүү чамин болж төрлөө нэмснээр энэ жилийн трэнд болж байна. Элдэв төрлийн цэцэг, саа, чимэглэлүүдээр "тоноглогдсон" даруулгыг цамц, футболкан дотроо өмсөх хэтэрхий хайран тул зурагт үзүүлсэн загвараар өмсөж ч болох юм. 

6. НЭХМЭЛ ЦАМЦ

Мода эргэнэ ээ гэдэг шиг бага байхад бидний эмээ нарын ихэвчлэн өмсдөг байсан нэхмэл цамц одоо трэнд болж байх гэж. Мөн л юун дээр ч өмссөн гайхалтай зохицдог билээ. 

7. ДААВУУН ХАНТААЗ

Олон төрлийн загвартай даавуун хантаазыг та цагаан цамц, цайвар өмд аль эсвэл богино банзал дээр хослуулан өмсвөл маш энгийн хэрнээ дэгжин харагдах болно.

Эх сурвалж: Cosmopolitan

#Хувцас загвар #Трэнд