Өдгөө 26 настай дуучин Halsey бие давхар зургаа Инстаграм хуудсандаа нийтлэн шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьжээ.
Тэрээр уг зургаа нийтлэхдээ найз залуу Alev Aydin-аа гэдсэн хэсэгтээ tag хийсэн бөгөөд олон нийтийн зүгээс тэднийг үерхдэг гэсэн баттай мэдээлэл ч үгүй байсан билээ. Түүний найз залуу нь жүжигчин, зохиолч бөгөөд "Turbo and Joey" (2013), "Small Shots" (2017) зэрэг киноны зохиолыг бичиж, "Lonely Boy" (2013), "Cruel Hearts" (2018) зэрэг кинонд дүр бүтээж байв. Үүнээс "Small Shots" хэмээх уран бүтээл нь кино наадмуудаас хоёр ч шагналыг хүртээд амжсан гэнэ.
Дуучин Halsey 2016 онд эндометриоз буюу хэвийн үед умайн дотор байрладаг эндеметрийн эд умайн салстаас өөр хэсэгт шилжиж ургах өвчтэй талаараа Твиттер хуудсаараа мэдэгдэж байсан юм. Тэрээр 2015 онд бие давхар болсон ч аялан тоглолтынхоо үеэр харамсалтайгаар зулбасан бөгөөд үүнийгээ мэдсэнээс хэдхэн цагийн дараа тайзан дээр гарч дуугаа дуулсан талаараа нэгэн ярилцлагад дурдсан байдаг.
Тиймдээ ч тэрээр Инстаграм хуудсандаа бие давхар зургаа дээрх тайлбартайгаар нийтэлсэн байна. Өөрөөр хэлбэл солонгын эможиг шалтгаантайгаар бичсэн гэсэн үг. Тухайлбал, өмнөх жирэмслэлт нь зулбах, ураг амьгүй төрөх зэрэг байдлаар амжилтгүй болсны дараа дахин бие давхар болох үед ургийг "солонгон хүүхэд" хэмээн нэрлэдэг талаар нэгэн эмч бичжээ. Энэ нь яг л маш хүчтэй салхи шуурга, аадар борооны дараа солонго гардагтай адил баярт мөч учраас ийн нэрлэдэг аж.
Эх сурвалж: Insider
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх