Хосын харилцааны тухай ШИЛДЭГ ПОДКАСТУУД


Заримдаа найзуудын чинь өгсөн хосын харилцааны тухай зөвлөгөөнүүд чиний сонсохыг хүссэн хариулт байж чаддаггүй. Эсвэл та тэднийг крашынхаа тухай яриагаар залхаасан учраас нэмж зөвлөгөө авахаас айж байж ч магадгүй юм. Аз болоход интернэт ертөнцөд үерхэл, харилцааны талаар үнэтэй зөвлөгөө өгөх хэдэн зуун подкастууд байх учир хэлээ сайжруулангаа мэргэжилтнүүдийн өгч буй хэрэгцээт мэдээллийг сонсож болох нь. 

Ингээд яг одоо сонсвол зохих, үерхлийн тухай 10 подкастыг санал болгож байна. 

1. “WHY WON'T YOU DATE ME?”

Видео стрийминг үйлчилгээний Netflix-д байршсан "Nailed It" нэвтрүүлгийн хөтлөгч, комедиан Nicole Byer-ийг та бүхэн сайн таньж байгаа байх. Гэхдээ та бүхэн түүнийг ганц бие гэдгийг мэдэх үү? 

Nicole "Why Won't You Date Me?" хэмээх асуултын хариуг олохын тулд аялалд гарах болно. Аяллын замд тэрээр өмнө нь болзож байсан залуус, комедиан, харилцааны мэргэжилтнүүдтэй ярилцдаг. 

Подкастыг сонсох бол ЭНД дараарай. 

2. “NANCY”

Интернэт орчинд гетеросексуал буюу эсрэг хүйсийнхээ хүнд татагддаг хүмүүст зориулагдсан 1,300,000 гаруй дугаар бүхий подкастууд бий. "Nancy" бол үүний нэг нь. Хөтлөгч Kathy Tu, Tobin Low нар шохоорхлоос эхлээд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаанд гардаг бүхий л зүйлсийн талаар ярилцана. 

Хэдийгээр тэд өнгөрсөн зунаас хойш шинэ дугаар гаргаагүй ч сувагт нь байршаад буй 100 дугаараас өөрт тулгарч буй асуудлынхаа хариултыг олно гэж найдаж байна. 

Подкастыг сонсох бол ЭНД дараарай. 

3. “WE BOUGHT A HOUSE”

Залуу дуучин Billie Eilish-ийн ах Finneas O'Connell найз охин Claudia Sulewski-тэйгээ хамтран "We Bought a House" хэмээх подкастыг хийдэг билээ. 

Өдгөө 34 дугаарыг гаргаад буй уг подкастын хүрээнд тэд анхны болзооноос эхлээд хамтран амьдрах, тэр бүү хэл хөршүүдтэйгээ зөрчилдөх зөрчилдөөний тухай хүртэл ярилцах болно. 

Подкастыг сонсох бол ЭНД дараарай. 

4. “MODERN LOVE”

Продюсер Meghna Chakrabarti, Daniel Jones нар алдартнуудын хамтаар гайхалтай хайрын түүхүүдийг сонсогчдод уншин танилцуулж, ярилцдаг. Амьдралд тохиолдох бараг бүхий л саад бэрхшээлүүдийн тухай ярилцсан учир та эдгээр түүх бүртэй холбогдохгүй байж болох ч эдгээр түүхүүдээс заавал нэгийг суралцана гэдэгт итгэлтэй байна. 

Энэхүү түүхүүд нь анх "New York Times" сонины буланд нийтлэгдэж, дараа нь подкаст болж, харин одоо видео стрийминг үйлчилгээний Amazon Prime сүлжээнд байршжээ. 

Подкастыг сонсох бол ЭНД дараарай. 

5. “THE VIALL FILES”

Та “Bachelor” шоу нэвтрүүлгийг үзэх дуртай бол энэ подкаст таалагдана гэдэгт итгэлтэй байна. Уг нэвтрүүлгийн 21-р бүлгийн гол дүр Nick Viall фэнүүдийнхээ асуултад хариулж, зөвлөгөө өгч, зочидтойгоо маш чухал сэдвүүдийн талаар яриа өрнүүлнэ. 

Та хорвоог эрэгтэй хүний өнцгөөс харж, мэдрэхийг хүсдэг нэгэн бол энэхүү подкастыг сонсоод нэг үзээрэй. 

Подкастыг сонсох бол ЭНД дараарай. 

6. "U UP?"

Өнөөдөр болзоо гэдэг зүйл бидний эцэг эхийн үед байснаас тэс өөр зүйл болон хувирчээ. Тиймдээ ч "U Up?" подкаст та бүхэнд орчин үеийн болзооны соёлыг танилцуулна. 

Подкастыг сонсох бол ЭНД дараарай. 

7. “DEAR SUGARS”

Танд болзоо, хосын харилцааны ямар ч галзуу асуулт байсан "Dear Sugars" подкаст хариултыг нь өгнө гэдэгт итгээрэй. 

Подкастыг сонсох бол ЭНД дараарай. 

8. “BREAKUP BOOST”

Хэрэв та найз бүсгүй/залуугаасаа салаад удаагүй байгаа бол яг одоо "Breakup Boost" подкастыг сонсоод үзээрэй. Хосын харилцааны көүч Trina Leckie шархалсан сэтгэлийг тань эдгээж, дараагийн харилцаагаа илүү амжилттай болгоход тань туслах болно. 

Подкастыг сонсох бол ЭНД дараарай. 

9. “DATING DIARIES: QUARANTINE CONFESSIONS

Дэлхий дахинд "COVID-19" цар тахлын улмаас маш олон асуудал бий болсныг нэг нь хосын харилцаа. Бид энэ үед энгийн үед байсан шиг чөлөөтэй гарах, болзох, зугаалах боломжгүй болсон шүү дээ. Тэгвэл энэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицох тухай зөвлөгөөг энэхүү подкастаас хүлээн аваарай. 

Подкастыг сонсох бол ЭНД дараарай. 

“COMMITTED

Бараг л "боломжгүй" гэмээр нөхцөл байдалд ч харилцаагаа хадгалан үлдэж чадсан олон олон хосуудын түүхийг энэхүү подкастаас сонсох боломжтой. Уг подкастын хэдэн дугаарыг сонссоны дараа таны асуудал тийм ч хэцүү асуудал шиг санагдахаа больж ч магадгүй юм. 

Подкастыг сонсох бол ЭНД дараарай. 

Эх сурвалж: Seventeen

#Зөвлөгөө #Подкаст #Харилцаа