Калифорнийн дунд сургуулийн долдугаар ангид сурдаг 16 настай Натали Хэмптон хэмээх охин нэгэн сонирхолтой аппликэйшнийг зохион бүтээсэн нь олныг гайхшруулжээ.
Энэ нь өдрийн хоолондоо хэнтэй хамт суухаа мэдэхгүй байгаа, ганцаардсан, бусдаас тусгаарлагдсан сурагчдад хэрэгтэй аппликэйшн аж. Өөрөөр хэлбэл “Бидэнтэй хамт суу” гэдэг нэртэй уг аппликэйшнд бүртгүүлж өдрийн хоол хамтдаа идэх найзыгаа сонгох, санал тавьж, урьж болох юм байна.
Тухайн бүлэгт байгаа сурагчид “нээлттэй” гэсэн тохиргоог хийсэн байхад хамт суухыг хүссэн сурагч хүсэлт явуулж болох юм байна.
Уг аппликэйшн ердүгээр сарын 9-нд хэрэглээнд нэвтэрсэн даруйдаа сурагч хүүхдүүд ихээр хэрэглэж байгаа аж. Натали “Үүнийг тухайн хүүхдээс өөр хэн ч харах боломжгүй юм. Учир нь зөвхөн утсан дээр байгаа зүйлийг тухайн хүүхэд л өөрөө харна шүү дээ. Одоо ганцаарддаг сурагчид ширээ бүр дээр очиж “Энд сууж болох уу” гэж асуух шаардлагагүй болно” хэмээн тайлбарлажээ.
Түүний бусдад туслах гэсэн энэ сэтгэл, амжилттай санааг сурагч, эцэг эхчүүд, сургуулийн захиргаанаас ихэд сайшаажээ.
“Бидэнтэй хамт суу” аппликэйшнийг зохион бүтээсэн Натали Хэмптон
“Бидэнтэй хамт суу” аппликэйшнийг зохион бүтээсэн Натали Хэмптон
Барууны дунд сургуульд өдрийн хоол идэхдээ нэгнийгээ гадуурхах тохиолдол гардаг байна.
Барууны дунд сургуульд өдрийн хоол идэхдээ нэгнийгээ гадуурхах тохиолдол гардаг байна.
“Бидэнтэй хамт суу” аппликэйшн
“Бидэнтэй хамт суу” аппликэйшн
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх