Бяцхан коала мэс засал хийлгэж буй эхээсээ огтхон ч холдолгүй тэвэрсээр байжээ


Сондор | YOLO.MN
2021-01-11

Лиззи хэмээн нэрлэсэн коала баавгай Австралийн Күүминья хотын ойролцоо автомашинд дайруулсныг олж хамт байсан зулзага (Коала баавгайн зулзагыг жоис гэж нэрлэдэг)-тай нь Зэрлэг амьтдын эмнэлэгт авчирчээ. 

Уушги, нүүр нь гэмтсэн Лиззиг яаралтай мэс засалд оруулах шаардлагатай байсан ба зулзага эхээсээ огтхон ч холдолгүй тэвэрсээр байсан аж.

Ердөө зургаан сартай, Фантом гэж нэрлэсэн зулзага ослоос азаар ямар нэг бэртэлгүй үлдсэн бөгөөд эхэд нь мэс засал хийж дуусах хүртэл хамт байжээ.

Мэс засал амжилттай болж Лиззи эмчлүүлж байгаа ба эмнэлгийн сувилагч Линн Хеверс "Эх жоис хоёрыг эмчилгээний үеэр шаналгаж, зовоохгүйн тулд салгаагүй. Мэс заслын дараа Фантомыг жинлэх гэж эхээс нь салгасан. Түүнээс хойш үргэлж Лиззиг тэвэрч, уутандаа өнжиж байна" гэв.

Фантом, Лиззи хоёр бол Австралийн зэрлэг амьтдын эмнэлэгт эмчлүүлсэн найман мянган коала баавгайн нэг юм.

Эх сурвалж: ABC News

#Амьтад #Коала #Баавгай