Өвлийн улиралд арьс илүү ХУУРАЙШИЖ, хурдан ХӨГШИРДӨГ


YOLO.mn | YOLO.MN
2021-01-03

Арьс нь хүний хамгийн том эрхтэн бөгөөд аливаа хүний нас, боловсрол, мэргэжил, амьдралын хэв маяг, зан төлөв, ааш араншин зэргийг арьсаар нь тодорхойлж болдог. “Арьс ярьдаг” гэдэг үг хүртэл байдаг шүү дээ. Тиймээс арьсаа анхнаас нь зөв арчилж чадвал эрүүл, залуу байдлыг нь удаан хугацаанд хадгалж, өнгөлөг сайхан байлгах боломж бидний гарт байдаг. 

ӨВЛИЙН УЛИРАЛД АРЬС ИЛҮҮ ИХ ХУУРАЙШИЖ, ХУРДАН ХӨГШИРДӨГ.

Хүйтэн, халуун температурын огцом өөрчлөлтөөс арьсанд түгээмэл тохиолддог асуудал бол хүйтэн агаар, салхины цочролоос үүдсэн хуурайшилт, эмзэгшилт юм. Хүйтэнд тос ялгаруулах булчирхайнуудын ажиллагаа эрс буурснаас хамгаалалтын тос, чийгний давхарга нимгэрч арьсны уян хатан байдал мууддаг.

Хүйтэн агаарт байгаа бичил мөснүүд арьс улайх, эмзэгших шалтгаан болдог. Тиймээс өсвөр наснаас эхлэн өвөл зунгүй ургамлын гаралтай зөөлөн бүтэцтэй, тэр дундаа алое-ийн агууламжтай бүтээгдэхүүнийг тогтмол, зөв хэрэглэж хэвшсэнээр мөнхийн залуу гоо үзэсгэлэнгээ хадгалах, арьсаа эмзэгшилээс хамгаалах бүрэн боломжтой.

Ингээд танд алое вера буюу зуун настын ашиг тусыг танилцуулж байна.

  • Шарх болон гэдэс цочролын хам шинж хоол боловсруулах замын өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
  • Биеийг эрдэс бодис, амин дэмээр хангана.
  • Наранд түлэгдсэн арьсанд түрхэхэд зовиур, улайлтыг богино хугацаанд арилгана.
  • Зуун настын ханд нь арьсыг тослоглогжуулахгүйгээр тэжээл өгч, чийгшүүлдэг.
  • Зуун настад гибберелин хэмээх бодис агуулагддаг нь арьсны шинэ эсийг нөхөн төлжүүлнэ.
  • Уснаас 10 дахин хурдан шингэж арьсыг гүн чийгшүүлнэ

ӨВЛИЙН АРЬС АРЧИЛГААНЫ ЗӨВЛӨМЖ:

1. ЧИЙГШҮҮЛЭГЧ САЙТАЙ НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ:

Мэргэжлийн эмч нар нүүрээ цэвэрлэхдээ аль болох зөөлөн бүтэцтэй, органик, нэмэлт чийгшүүлэгчтэй тосон болон сүүн цэвэрлэгч тогтмол хэрэглэх, мөн долоо хоногт 1-2 удаа зориулалтын хөөсөн угаагчаар гүн цэвэрлэхийг зөвлөдөг.

Өвөл арьсны гадна талын эсүүд маш амархан үхжин шинэ залуу эсүүдээ хааж амьсгалгүй болгодог. Иймд 14 хоногт нэг удаа арьсаа зөөлөн гуужуулах нь хамгийн зөв арчилгаа юм. Чийгшүүлэгч өндөртэй цэвэрлэгч хэрэглэх нь арьсны эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм шүү. 

2. ЧИЙГШҮҮЛЭХ ТОНИК:

Нүүрээ хатуулаг өндөртэй крантны усаар угаахаас зайлсхийх учир нь крантны усанд кальци, магнийн нэгдлүүд ихээр агуулагдаг тул нүүрний арьсан дээр уусдаггүй пленк үүсгэдэг. Энэ нь тослог арьсыг үрэвсүүлэх, хуурай арьсыг улам хуурайшуулж эмзэгшүүлэх сөрөг нөлөө үзүүлдэг.

Тиймээс цэвэр ус болон буцалгаж хөргөсөн усаар нүүрээ угаах нь илүү тохиромжтой. Мөн өглөө оройд нэмэлтээр гүн чийгшүүлэх тоник хэрэглэснээр арьс илүү өнгөлөг, эрүүл болохоос гадна үрчлээ үүсэхээс найдвартай хамгаалдаг.

3. ИЛҮҮ ӨТГӨН БҮТЭЦТЭЙ ЧИЙГШҮҮЛЭХ ТОС

Өдөр тутам хэрэглэдэг чийгшүүлэх тосоо түрхсэний дараа ч арьс хуурайшиж таталдах мэдрэмж төрж байвал чийгшүүлэгч тос тань хангалттай өтгөн биш байна гэсэн үг юм. Ийм төрлийн чийгшүүлэх тоснууд арьсан дээр хамгаалалтын давхарга үүсгэж, арьсыг хүйтэн хуурай агаараас урт хугацааны турш хамгаалдаг. Гэхдээ чийгшүүлэх тосон дээрээ нарны хамгаалалттай тос заавал түрхээрэй.

Мөн долоо хоног бүр тэжээлийн тосоор иллэг хийх хэрэгтэй. Арьсандаа тогтмол тэжээл өгч, гаднын болон байгаль орчны сөрөг нөлөөнөөс хамгаалснаар үрчлээ, нөсөө толбо үүсэх эрсдэлээс давхар сэргийлж чадах юм. Чийгшүүлэгчтэй маск хэрэглэх зэрэг нь хүйтэн улирлаас үүдэлтэй арьсны цочролоос сэргийлдэг байна.

Өөртөө "ХАЙРТАЙ ХҮН" бүрд зориулав.

#Арьс арчилгаа #Өвөл