Америкийн алдарт Forbes сэтгүүл 2020 оны хамгийн өндөр ашиг орлоготой алдартнуудыг танилцууллаа.
Энэхүү жагсаалтад багтсан алдартнуудын энэ жил олсон нийт орлого татвар төлөөгүй дүнгээрээ 6.1 гаруй тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь өмнө жилийнхтэй харьцуулахад 200 гаруй сая ам.доллараар бага тоо бөгөөд үүнийг дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсантай холбон тайлбарлаж байгаа юм.
Ингээд тус жагсаалтын эхний арван байрын эздийг танилцуулж байна.
1. Kylie Jenner - 590 сая ам.доллар
2. Kanye West - 170 сая ам.доллар
3. Roger Federer - 106.3 сая ам.доллар
4. Cristiano Ronaldo - 105 сая ам.доллар
5. Lionel Messi - 104 сая ам.доллар
6. Tyler Perry - 97 сая ам.доллар
7. Neymar - 95.5 сая ам.доллар
8. Howard Stern - 90 сая ам.доллар
9. Lebron James - 88.2 сая ам.доллар
10. Dwayne Johnson 87.5 сая ам.доллар
/Жагсаалтын дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу. /
Дээр дурдсан эрхмүүдийн хамгийн отгон нь буюу өдгөө 23 настай бизнес эрхлэгч Kylie Jenner бусдыгаа хол тасархай тэргүүлжээ. Forbes сэтгүүлээс гаргасан тайланд тэрээр 590 гаруй сая ам.долларын ашиг олоход "Kylie Cosmetics" гоо сайхны брэндийнхээ хувьцааны 51 хувийг Coty гоо сайхны компанид худалдсан нь ихээхэн нөлөөлсөн гэжээ.
Харин түүний хүргэн ах, алдарт реппэр Kanye West 170 сая ам.долларын орлоготой ажилласнаар удаах байрт оржээ.
Жагсаалтын 3, 4 болон 5 дахь байрыг дэлхийн хамгийн алдартай тамирчид болох Roger Federer, Cristiano Ronaldo, Lionel Messi нар тус тус эзэлсэн байна. Мөн долдугаар байрыг хөлбөмбөгчин Neymar 95.5 сая ам.долларын орлоготойгоор эзэлсэн бол сагсан бөмбөгийн тамирчин LeBron James 88.2 сая ам.долларын орлого олж, есдүгээр байрыг эзэлсэн байна.
Жагсаалтын зургадугаар байрын эзэн Tyler Perry нь алдартай зохиолч, найруулагч нэгэн бөгөөд 2011 онд Forbes сэтгүүлээс гаргасан "Энтертайнмент ертөнц дэх хамгийн өндөр ашиг орлоготой эрхмүүд" жагсаалтыг тэргүүлж байжээ.
Наймдугаар байрын эзэн, комедиан, хөтлөгч Howard Stern-ийн хувьд 2013 онд "Америкийн хамгийн өндөр орлоготой телевизийн одууд" жагсаалтыг Simon Cowell-ийн хамтаар тэргүүлж байсан билээ.
Харин аравдугаар байрын эзнийг та бүхэнд танилцуулах шаардлагагүй болов уу. Жүжигчин, продюсер, бизнесмэн, америк хөлбөмбөгийн тамирчин гээд маш олон төрлийн авьяас чадвартай Dwayne Johnson маань 87.5 сая ам.долларын ашиг орлоготойгоор уг жагсаалтын аравдугаар байрыг эзэлжээ.
Эх сурвалж: Forbes
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх