ROKIT BAY-ийн “ХАРИУЦЛАГА”-тай тоглолт СОЛИОТЭЙЙЙ байлаа


Сондор | YOLO.MN
2016-09-10

"Микрофоны ард”-аас эхэлсэн Пуужин Баяраагийн карьер “Нэг өдөр хаан” байж, нөгөө өдөр шүүгч болсоор ХАРИУЦЛАГА тоглолттой өнөөдөр золголоо. Be Brand-ээс зохион байгуулсан энэхүү тоглолтыг 20 мянга гаруй залуус сонирхож, хайртай дуучныхаа шилдэг бүтээлүүдийг сонссоор нэгэн үдшийг өнгөрүүлэв.

Түүний карьерын эхлэл болох Микрофоны ард дуу тэртээ таван жилийн өмнө гарч байжээ. Харин өнөөдөр реппер Gee тэр хоёр нэгэн тайзан дээр дахин хамтарч, Нисванис хамтлагийн дуучин Амгаатай хамтран бүтээсэн “Зугаатай байлаа” уран бүтээлүүдээрээ залуусын сонорыг мялаасан юм.

Тэр бол ЭВДЭРХИЙ ХҮН, Бор арьстай ГАМП, Нэг өдрийн хаан юм. Өөрийнх нь хэлдгээр намрын налгар өдөр болсон түүний “ХАРИУЦЛАГА” үнэхээр “СОЛИОЙТЭЙЙЙ” байлаа.

 





























Гэрэл зургийг Х. Жавхлантөгс

#Celebrity #Rapper #RokitBay #BE