14 настай Т.Дариа Канадын газрын теннисний ӨСВӨРИЙН АВАРГА болжээ


Сондор | YOLO.MN
2016-09-10

Азийн аварга, Канадад амьдардаг 14 настай охин Монголын нэрийн өмнөөс  теннисний тэмцээнд оролцсон байна.


 

14 настай Т.Дариа охин Канадын газрын теннисний аварга болж АЛТАН МЕДАЛЬ хүртжээ. Тэрээр хилийн чанад дахь энэ төрлийн тэмцээнд түрүүлсэн анхны Монгол охин болсон байна.

Дариагийн гэр бүл Канадад амьдардаг ч залуу тамирчин Монголын нэрийн өмнөөс төрөл бүрийн тэмцээнд оролцдог аж. Түүний амжилтаас дурдвал, Т.Дариа энэ оны эхээр буюу нэгдүгээр сард Монголын теннисчин Тайландын нийслэл Бангкок хотноо болсон охидын ганцаарчилсан төрөлд ITF Asia 14 & Under Development Championships - 2016 тэмцээнд түрүүлж АЗИЙН АВАРГА болжээ.





#tennis #sport #girl #world