"Ар нуруундаа далавчтай байсан бол мөн гоёо?!" гэж төсөөлөн бодож үзээгүй хүн бараг байхгүй байх. Тэгвэл энэхүү бодлыг бодит болгох мэт нэгэн шинэ загвартай цүнхийг урлажээ.
Тэрхүү далавчин дотроо ном дэвтэр, хэрэгтэй зүйлсээ ч хийж авч явахаас гадна яг л даль жигүүртэй мэт л харагдана гэсэн үг. Цагаан, саарал, солонгын өнгөтэй гээд олон төрлийг урлажээ. Эсгий материалаар бүтсэн уг цүнхыг манай улсын эсгий урлаач нарч хийж болохоор юм. Тиймээс хотын гудамжаар тэнгэрийн элч мэт далавчтай охид хөвгүүд үзэгдвэл бүү гайхаарай. Энэ бол ЦҮНХ ЮМ ШҮҮ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх