Токио хот “АМЬДРАХАД ХАМГИЙН ТААТАЙ ХОТ”-оор нэрлэгдлээ


Миау | YOLO.MN
2020-11-20

Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч, салбартаа тэргүүлэгч “Global Finance” сэтгүүл дэлхийн амьдрахад хамгийн таатай хотуудыг шалгаруулснаас Япон улсын Токио хот уг жагсаалтыг тэргүүлсэн байна.

Тус сэтгүүлийн хамт олон өмнө жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдал, соёлын харилцан үйлчлэл, амьдрах орчин нөхцөл, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) зэрэг үзүүлэлтээр амьдрахад хамгийн таатай хотыг шалгаруулдаг байсан бол энэ жил тухайн улс “COVID-19” цар тахалд ямар хариу арга хэмжээ авч байна вэ гэдэг шалгуурыг нэмсэн байна. 

Токио хот энэхүү жагсаалтыг тэргүүлэхэд Япон улс цар тахалд ямар хариу арга хэмжээ авсан нь хамгийн том нөлөө үзүүлжээ. Өөрөөр хэлбэл уг жагсаалтыг өмнө жил тэргүүлсэн, дээгүүр байр эзэлсэн хотууд “COVID-19” цар тахалд олон иргэдээ алдаж байхад Япон улсын хувьд хилээ хааж, олимпоо ч хойшлуулсан нь ихээхэн нөлөөлсөн байна. 

Ингээд та бүхэндээ амьдрахад хамгийн таатай 10 хотуудыг хүргэж байна. 

1. Токио, Япон

2. Лондон, Их Британи

3. Сингапур

4. Нью-Йорк, АНУ

5. Мельбурн, Австрали

6. Франкфурт, Герман

7. Парис, Франц

8. Сөүл, Өмнөд Солонгос

9. Берлин, Герман

10. Сидней, Австрали

Эх сурвалж: Hypebeast

#Токио #Хот #Сонин хачин