Луби хэмээх дуудлагатай голден ретривер үүлдэрийн нохой эелдэгээрээ алдартай. Тэрээр өөрийн эзэн Сезар Фернандес-Чавестай Нью-Йорк хотын гудамжинд явж байхдаа зүгээр явдаггүй гэнэ.
Учир нь тэрээр өөрт таалагдсан хүнийхээ хөлийг тэвэрч, эелдэг зангаа илэрхийлдэг байна. Ингэхдээ тэрээр өөдөөс нь ирж яваа танихгүй хүний өмнө очиж сүүлээ хөдөлгөн эрхэлнэ, нөгөө хүн нь түүнд анхаарлаа хандуулж илэх эсвэл сайхан үгс хэлэхэд нь Луби хөлийг нь тэврээд авдаг гэнэ. Өдгөө гурван настай Луби 6 сартай байхаасаа л гудамжинд энэхүү эелдэг үйлдлээ хийж эхэлжээ.
Заримдаа тэрээр эмнэлгийн үйл ажиллагаанд туслан, эелдэг зангаараа өвчтөнүүдийн сэтгэл заслын эмчилгээг хийхээр уригддаг.
Түүний инстаграм хуудсыг дагах бол ЭНД дарна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх