Тест: Нойргүйдэлд орсон эсэхээ мэдэх нь


Бид өмнөх дугаарт ямар хүчин зүйлс нойргүйдэлд хүргэдэг болон энэ үед ямар шинж тэмдгүүд илэрдэг талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт нойргүйдэлтэй эсэхээ тодорхойлох сэтгэлзүйн тестийг бэлтгэн хүргэж байна. 

Энэхүү тест нийт 32 асуулт бүхий 3 хэсэгтэй байна. Тестийн явцад оноогоо нэг бүрчлэн тэмдэглэн аваад, хэсэг бүрийн төгсгөлд оноогоо тооцож хариугаа хараарай. Тийм - 10 онооҮгүй - 0 оноо

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

1. Унтахад нойр хүрэхгүй хэцүү байдаг.

а. Тийм   b. Үгүй

2. Унтахаар хэвтэх үед толгойд олон бодол эргэлдэж, нойр хүрэхгүй байх нь элбэг.

а. Тийм   b. Үгүй

3.Унтахаас айх болсон.

а. Тийм   b. Үгүй

4. Шөнө сэрвэл дахиад эргэж унтаж чаддаггүй.

а. Тийм  b. Үгүй

5. Бүх юманд санаа зовж, тайвшрахад бэрхшээлтэй байдаг.

а. Тийм   b. Үгүй

6. Шөнийн нойроо бүтэн авсан ч өглөө амарсан бус мэдрэмж төрдөг.

а. Тийм  b. Үгүй

7. Өглөө товлосон цагаасаа эрт сэрдэг.

а. Тийм  b. Үгүй

8. Унтах хүртлээ 1-2 цаг орондоо хөрвөөж, сэрүүн хэвтдэг.

а. Тийм  b. Үгүй

9. Өглөө булчин эсвэл үе мөч хөшиж өвддөг.

а. Тийм   b. Үгүй

10. Гунигтай мэдрэмж төрж бас стрессдэж байна.

а. Тийм   b. Үгүй

Энэ хэсэгт 30-аас дээш оноо авсан бол танд нойргүйдлийн шинж тэмдгүүд илэрдэг ба унтахад бэрхшээлтэй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нойргүйдэлтэй байна гэж ойлгож болно.

ХОЁРДУГААР ХЭСЭГ

1. Шөнө унтахдаа ихэвчлэн чангаар хурхирдаг уу?

а. Тийм  b. Үгүй

2. Гэрийнхэн маань намайг унтаж байхдаа амьсгал тасалдсан гэж хэлсэн боловч би үүнийгээ огт мэдрээгүй.

а. Тийм   b. Үгүй

3. Миний цусны даралт өндөр гардаг.

а. Тийм  b. Үгүй

4. Шөнөжин унтсан ч өдөржин нойрмог байдалтай өнждөг.

а. Тийм   b. Үгүй

5. Шөнийн цагаар би маш их хөлөрдөг.

а. Тийм   b. Үгүй

6. Шөнийн цагаар зүрхний цохилтын хэм алдагдаж байгаагаа анзаарсан.

а. Тийм  b. Үгүй

7. Өглөө толгой өвдөж сэрдэг.

а. Тийм   b. Үгүй

8. Ханиад хүрсэн үед унтаж чаддаггүй.

а. Тийм  b. Үгүй

9. Би илүүдэл жинтэй.

а. Тийм   b. Үгүй

10.Бэлгийн дур хүсэл алга болсон.

а. Тийм   b. Үгүй

Хэрэв 30 болон түүнээс дээш оноо авсан бол та “sleep apnea” буюу унтаж байхдаа амьсгал тасалдах эмгэгтэй байж болзошгүй юм. Энэ нь хүн унтаж байхад хэдэн зуун удаа давтагддаг бөгөөд амь насанд аюултай нойрны эмгэг юм. Тиймээс 30-аас дээш оноо авсан бол мэдрэлийн эмчид хандахыг зөвлөж байна.

ГУРАВДУГААР ХЭСЭГ

1. Сургууль/Ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байдаг.

а. Тийм   b. Үгүй

2. Сэтгэл хөдөлсөн үед толгой эргэж, тэнцвэрээ алдаж байгаа мэт мэдрэмж төрдөг.

а. Тийм   b. Үгүй

3. Жолоо барьж байхад нойр хүрдэг.

а. Тийм   b. Үгүй

4. Толгой эргээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

а. Тийм  b. Үгүй

5. Биеийн хүч шаардсан ажлын үеэр нойр хүрдэг.

а. Тийм   b. Үгүй

6. Унтаж байхдаа өөрийгөө хий үзэгдэл шиг мэдэрдэг.

а. Тийм   b. Үгүй

7. Уйлах эсвэл инээх үедээ нойрмоглодог.

а. Тийм   b. Үгүй

8. Нойргүйдлээс болоод ажил дээрээ асуудалтай байдаг.

а. Тийм   b. Үгүй

9. Унтаад удаагүй байхдаа зүүд зүүдэлдэг.

а. Тийм   b. Үгүй

10. Өдрийн цагаар маш их нойр хүрдэг.

а. Тийм   b. Үгүй

11. Сэрүүн байхыг хичээсэн ч гэсэн хаана ч хамаагүй унтчихдаг.

а. Тийм   b. Үгүй

12. Сэрэх үед эсвэл унтаж байхдаа биеэ хөдөлгөж чадахгүй, хөшсөн юм шиг мэдрэмж төрдөг.

а. Тийм   b. Үгүй

Та 30 ба түүнээс дээш оноо авсан бол танд нарколепсийн шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Энэ нь насан туршийн эмгэг бөгөөд өдрийн цагаар өөрийн мэдэлгүй, хяналтгүй унтдаг эмгэг. Иймд өөрт илэрч буй шинж тэмдгүүдийг үл тоолгүйгээр мэдрэлийн эмчид хандахыг зөвлөж байна. Монгол улсад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Интермэд эмнэлэг зэрэг эмнэлгийн байгууллагуудад энэ талаар оношлогоо хийдэг. 

Бид дараагийн дугаарт нойргүйдлийг хэрхэн даван туулах талаар зөвлөгөөг мэргэжлийн сэтгэлзүйчтэй хамтран хүргэх болно.

Зөвлөх багш: МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Н.Должин

Эх сурвалж: London Sleep Centre

#Сэтгэцийн эрүүл мэнд #Сэтгэл зүй #Зөвлөгөө #Нойргүйдэл