-“ОДОД БОЛОХЫН ХҮСЛЭН” КИНОГ ҮЗЭХ ЗУРГААН ШАЛТГААН-
Хоёрхон хоногийн дараа буюу энэ Баасан гарагт нээлтээ хийх “Одод болохын хүслэн” киног үзэх ЗУРГААН шалтгааныг өмнөтгөлийн илүүц үгс нуршилгүй доор сийрүүлье.
Хүүхэд насны мөрөөдөл ЗӨВХӨН ХҮҮХЭД НАСАНДАА ҮЛДЭХ ЁСГҮЙ
Ихэнх хүмүүс хүүхэд байхдаа хүсч мөрөөдөж байсан зүйлээ насанд хүрээд мартах нь бий. Хүн бүр л бага насны хүсэл мөрөөдлөө хааяа нэг санагалзан өөрийнхөө бага насыг өхөөрдөн царайдаа мишээл тодруулдаг. Гэхдээ “Хүүхэд насны мөрөөдөл зөвхөн хүүхэд насандаа үлдэх ёсгүй” гэдгийн энэхүү кино танд тод томруунаар ойлгуулах болно.
90-ээд оны дурсамж “СЭДЭРНЭ”
90-ээд оны “Одод болохын хүслэн”, “Ирээдүйн одод” тэмцээнүүдэд оролцож байсан, үзэж байсан л бол энэ кино дурсамжийг тань сэргээнэ. Магадгүй тэр үед сэтгэл догдлуулсан сайхан дурсамж сэтгэлд чинь байдаг бүр анхны хайртайгаа учирч байсан бол тэр бүгдийг сэргээх нэг боломж юм.
Аз туршсан, зоригтой хүн АМЖИЛТАД ХҮРДЭГ
“Үүнийг оролдоод үзвэл яах бол, би ч ирээдүйгүй байх аа, больё” гэсэн өөртөө итгэлгүй бодлууд хүн бүрт л тохиолддог байх. Гэхдээ үүний эсрэг байгаад аз туршиж, зоригтой шийдэж, чин сэтгэлээсээ хийсэн зүйлс амжилт дагуулдаг гэдгийг төвөггүй харуулна.
Жүжигчин Ааяагийн өвөрмөц дүр
Жүжигчин Алтанцэцэг буюу Ааяа энэхүү кинонд өмнө нь гаргаж байгаагүй өвөрмөц дүрийг бий болгожээ. Уг кинонд гарах чинээлэг хээнцэр дэгжин бүсгүй гурван залуутай ямар холбоотой юм бол?
Хошин шогийн ГУРВАН ЖҮЖИГЧИН НЭГ ДОР
Гол дүрийн гурван жүжигчний тус тусдаа дүр бүтээсэн кино нь л “элэг авах” гээд байдаг тэд энэ удаад нэгдсэн нь бүр ч “элэг хөшөөм” байх болно.
Жүжигчин ХҮРЭЛЭЭГИЙН бас нэгэн МАРЗАН ТӨРХ
Жүжигчин Хүрэлээ инээдмийн кинонд чимх инээд бэлэглэдэг марзан төрхөөрөө алдартай. Энэ удаад тэр гярхай нүдтэй марзан эр болох болно. Гэхдээ чухам юунд тийм гярхай юм бол?
Энэ бүгдийг мэдэхийг, мэдрэхийг хүсвэл мөн элгээ хөштөл инээхийг хүсвэл есдүгээр сарын 9-нд нээлтээ хийх “Одод болохын хүслэн” киногоо үзээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх