Сурагчдын биеийн ЧИЛЭЭГ ГАРГАДАГ ШИРЭЭГ зохион бүтээжээ


Сондор | YOLO.MN
2016-09-06

Өдөрт олон цагаар ширээний ард, хатуу сандал дээр сууна гэдэг биед их хэцүү байдаг. Тэр дундаа хичээлийн завсарлагаанаар дасгал хийхгүй, багш үргэлжлүүлж ярьсаар байх юм бол бие хөшиж хичээлээ ойлгох нь битгий хэл нозоорч эхэлдэг.

Харин хүүхдүүдийн төвлөрлийг нэмэгдүүлж, хичээлээ анхаарахад нь туслахаас гадна биеийн чилээг гаргадаг "Desk Cycle" буюу дугуйтай ширээг Америкын нэгэн дунд сургууль туршиж эхэлжээ. Энэ нь ч ихэд үр дүнгээ өгч хүүхдүүдийн хичээлийн идэвх эрс сайжирсан хэмээн багш нар хэлж байгаа аж.

Өглөө хичээл орсноос эхлээд 10 цаг хүртэл 9 км зайнд дугуй жийсэн дайтай болж 133 калори хассантай тэнцдэг байна. Олон цагаар хичээл ордог ангид ч гэлтгүй суугаа ажил хийдэг ажилчдад ч хэрэгтэй ширээ байна даа. wink

 

#teenagers #world