Нэгэн эмэгтэй сохор болзоондоо гэр бүлийн 23 гишүүнээ авчиржээ


Миау | YOLO.MN
2020-10-27

БНХАУ-ын Жөжян мужид болсон сохор болзоо Хятадын олон нийтийн сүлжээнд шуугиан тарьж байна. 

29 настай залуу ээжийнхээ хүсэлтээр нэгэн бүсгүйтэй сохор болзоонд явахаар болжээ. Ингээд болзсон газраа яваад очтол болзоот бүсгүй нь гэр бүл, хамаатан садныхаа 23 гишүүнтэй сууж байх нь тэр. Бүсгүй болзооны өмнө залууд 25-уулаа хооллоно гэж огт хэлээгүй аж. Ингээд залуу ч боловсон зандаа хөтлөгдөн хачирхалтай саналыг нь зөвшөөрч, хооллосныхоо дараа рестораны ажилтнаас тооцоогоо авахад нийт 19,800 юань /монгол мөнгөөр 8,500,000 гаруй төгрөг/ гарсан байв. 

Залуу тооцоогоо төлөлгүй зугтсан ба бүсгүй ч залууг зугтсан гэдгийг нь ойлгож, холбоо барих гэж оролдсон ч чадаагүй тул тооцоогоо өөрөө төлөхөөс аргагүйд хүржээ. Бүсгүй гэр бүлийнхээ групп чат руу:

- "Бүгдээрээ сайн уу? Сүүлд хийсэн сохор болзоонд минь тусалсан та бүхэндээ баярлалаа. Хооллохын өмнө эрэгтэй талаас бүх тооцоогоо хийнэ гэж тохиролцсон ч хэн нэг нь хоолны үеэр "түүнийг баян учир хүссэн зүйлээ захиалаарай" гээд бусдадаа буруу ойлголт төрүүлсэн бололтой. Ингээд л асуудал даамжирчихлаа.

Одоо бол би энэ нөхцөл байдлын хамгийн том хохирогч нь болчихоод байна. Учир нь тооцоо миний төлж чадах хэмжээнээс ч илүү гарчихсан. Миний нэр төр ч сэвтчихлээ. Та нарын хэн нь архи, тамхи захиалсан нь надад хамаагүй ээ. Зүгээр л тэр өдрийн хоолны тооцоог бүгд тэнцүү хувааж төлнө гэж найдаж байна. 

Сүүлд залуу нийт тооцооноос ердөө 4,398 юань төлөхийг зөвшөөрсөн бөгөөд үлдсэнийг нь бүсгүй хамаатнуудтайгаа хуваан төлөхөөр болжээ.

Үүнийг сонссон гэр бүлийн гишүүд нь:

- "Эгч ээ, та л өөрөө биднийг урьсан шүү дээ. Би ганцхан хоол л идсэн. Ямар ч нэмэлт үйлчилгээ аваагүй".
- "Би ганцхан шил архи захиалсан шүү дээ. Ер нь сохор болзоонд чинь эрэгтэй нь л тооцоогоо хийдэг биз дээ?"
- "Энэ залуу арай дэндүү юм аа".

Энэхүү харилцан яриа Хятадын олон нийтийн сүлжээнд маш ширүүн маргааныг үүсгээд байгаа аж. Онцлох сэтгэгдлүүдээс дурдвал: 

- "Залуу эелдгээр тооцоогоо хийх хэрэгтэй. Гэхдээ болзоонд 23 хүн авчирна гэдэг байж боломгүй юм".

- "Болзооны үеэр эвгүй байдалд орж магадгүй гэсэн үүднээс эмэгтэй нь ганц хоёр найзаа дагуулж ирж болно. Энэ тохиолдолд залуу тооцоог хийх хэрэгтэй. Харин эмэгтэй нь долоо, найман хүн аваад ирвэл зүгээр л хаяад явчих. Угаасаа эгэлгүй хүүхэн байна".

Та залуугийн оронд байсан бол яах байсан бэ? 

Эх сурвалж: 9gag

#Сонин хачин #Болзоо