БНХАУ-ын Багшийн их сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна.
Монголын сурагчдын холбоо нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, хагас болон бүтэн өнчин сурагчдыг дэмжих зорилгоор БНХАУ-ын Багшийн их сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож байгаа аж.
Тавигдах шаардлага нь бүртгүүлж буй хүүхэд 12-р ангиа төгссөн болон төгсөөд 1-2 жил болсон байж болох юм байна. Сонирхсон хүүхдүүд Монголын сурагчдын холбооны байранд очиж уулзах буюу 99055844 утсаар холбоо барих боломжтой.
Бүртгэлийн хугацаа есдүгээр сарын 9-нд дуусна
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх