Оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” улсын наадам 11 дэх жилдээ болно


О.Хандмаа | YOLO.MN
2020-10-23

“Алтан үзэг” нь сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын чансааг шалгаж, шандсыг сорьдог улсын хэмжээний томоохон наадам юм.

Оюутнуудыг дэмжиж авьяас чадварыг нээн илрүүлэх, онолын мэдлэгийг практиктай холбох, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилготой тус наадмыг Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн сэтгүүлзүй медиатехнологийн тэнхим анхлан санаачилсан түүхтэй.

Өдгөө арваннэг дэх жилтэйгээ золгож болж буй тус наадмыг ХИС, МУИС, МУБИС-ийн сэтгүүлзүйн тэнхим хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн наадмыг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс нийслэлийн иргэдийг соёлжуулах, хууль, эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буй аж.

 “Алтан үзэг” наадамд дараах таван төрлөөр бүтээл хүлээн авна.

  • Нийтлэл /ярилцлага, сурвалжилга, найруулал, тэмдэглэл, өгүүлэл зэрэг сэтгүүл зүйг аль ч төрөл зүйл байж болно/
  • Телевизийн нэвтрүүлэг /8-10 минут/
  • Радио нэвтрүүлэг /8-10 минут/
  • Нийгмийн реклам /30-60 секунд/
  • Мультимедиа нийтлэл

Нийтлэлийг хэвлэмэл байдлаар, телевиз, нийгмийн рекламыг H246/mp4, 1920*1080, 25fps Progressive хэлбэрээр, радиогийн нэвтрүүлгийг Mp3, мультмедиа нийтлэлийг URL холбоосоор хүлээн авна.

Бүтээлийг арван нэгдүгээр сарын 27-ныг дуустал ХИС-ийн хичээлийн II байрны 103 тоотод хүлээн авах юм. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг агуулга, хийц, ур чадварын талаас сэтгүүл зүйн судлаачид болон туршлагатай сэтгүүлчдээс бүрдсэн баг шүүнэ.

Шагналыг арванхоёрдугаар сарын 5-ны өдөр нийтэд зарлаж, “Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд 12:00 цагт гардуулах юм.

УРАЛДААНЫ ШАГНАЛ НИЙТ БҮТЭЭЛЭЭС:

  • Гранпри- Өргөмжлөл, цом, 1 сая төгрөг

ТӨРӨЛ ТУС БҮРЭЭС:

  • I байр- Өргөмжлөл, 400 мянган төгрөг
  • II байр- Өргөмжлөл, 300 мянган төгрөг
  • III байр- Өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр тус тус шагнана.

#Алтан үзэг #Оюутан