ZERO WASTE буюу байгальд ээлтэй хэрэглээг ДЭМЖДЭГ газрууд


“Zero waste буюу байгальд ээлтэй хэрэглээний соёлд суралцах нь” цуврал нийтлэлийнхээ сүүлийн дугаарт уншигч та бүхэндээ байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын хаанаас худалдан авч болох талаар хүргэж байна. Хэрэв та олон удаагийн хэрэгсэл болон эко бүтээгдэхүүнийг ямар газраас авахаа мэдэхгүй байгаа бол энэ нийтлэл танд тусална гэдэгт итгэлтэй байна.

GREEN STOCK

Хог хаягдалгүй, байгальд ээлтэй амьдралын хэв маягт суралцахаар төлөвлөж байгаа бол энэхүү дэлгүүрийг зорихыг санал болгож байна. Тус дэлгүүрт модон тоглоом, олон удаа хэрэглэх боломжтой хоолны хэрэгсэл, эко тор гэх мэтчилэн байгальд ээлтэй төрөл бүрийн бүтээгдэхүүн бий.

Хаяг: Төв салбар - Улаанбаатар их дэлгүүрийн замын хойно Голомт банкны зүүн талын 29-р байр; 
Хүнс салбар - Зайсан Будда Виста хотхоны 1 давхар, Будда маркет дотор.

GER ORGANIC STORE

Та “Ger Organic store”-т зочилсноор байгалийн эфирийн тоснуудаар хийсэн, буйлны үрэвсэл үүсгэгч нянгийн эсрэг эко шүдний оо, модон шүдний сойзноос эхлэн хоолны хэрэгсэл, хатуу шампунь, сарын тэмдгийн аяга зэрэг байгальд ээлтэй олон төрлийн бүтээгдэхүүнээс сонголт хийх боломжтой юм. Мөн танд хуучин сонины цаас, бариултай цаасан тор, таглаатай шил гэх мэт эд зүйлс байгаа бол уг дэлгүүрт хандивлаж ч болох юм.

Хаяг: Хүнсний 4-р дэлгүүрийн замын эсрэг талд.

ЦОМХОН ЭКО ДЭЛГҮҮР

Энэхүү дэлгүүр нь байгальд ээлтэй, хог хаягдал бууруулах төрөл бүрийн бүтээгдэхүүн болон тасалгааны ургамал худалдаалдаг билээ.

Хаяг: Гранд оффис төвийн В1 давхар, 10 тоот.

МӨРӨӨДЛИЙН ГЭРЭЛ ЭКО ДЭЛГҮҮР

Хэрэв танд өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлс байгаа бол уг дэлгүүрт хандивлах боломжтой юм. Харин дэлгүүрийн хамт олны хувьд иргэдийн өгсөн эд зүйлсийг угааж цэвэрлэн хэрэгтэй хүмүүст нь дамжуулах зорилготойгоор ажилладаг аж. Нөгөө талаас дахин боловсруулалт хийгдэж байна хэмээн ойлгож болох юм.

Хаяг: СБД, Дэнжийн 1000, 57-р автобусны буудлын чанх урд.

TOIROГ

Та уг дэлгүүрт өөрийн өмсөхөө больсон хуучин хувцсаа хандивлах эсвэл зарах боломжтой бөгөөд хямд боломжийн үнээр хувцас худалдан авч болох юм.

Хаяг: Хүүхдийн 100, 39- р байр.

ONION STORE

Манай улсын хуучин хувцас авдаг цөөн дэлгүүрүүдийн нэг бол “Onion store” юм. Та энд ирснээр сонирхолтой загварын хувцас, цүнх, ном гээд төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авч болох бөгөөд мөн л өөрийн хэрэглэхээ больсон зүйлсээ хандивлах боломжтой шүү.

Хаяг: УИД-ээс Мөнгөн Завьяа дэлгүүр явах замд.

Та бүхэн ч бас өөрийн мэддэг байгальд ээлтэй бүтээгдэхүүн худалдаалдаг газруудын мэдээллийг бидэнтэй хуваалцах боломжтой шүү. 

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЦГААЯ!

#Zero Waste #Амьдралын хэв маяг #Зөвлөгөө