Япон улсын их сургуульд "НИНЖА СУДЛАЛ"-ын хичээл үзэх боломжтой


Япон улсын Миэгийн их сургууль "Нинжа судлал"-ын анхны зэргээ 45 настай Гэничи Мицүхашид гардууллаа. Суралцах хугацаандаа тэрээр тулааны урлагаар хичээллэхийн зэрэгцээ уламжлалыг нь судлан магистрын зэргээ хамгаалжээ. 

Миэгийн их сургууль нь анх 2018 Нинжа судлалын төвөө байгуулж, дараа жил нь анхны суралцагчаа элсүүлсэн нь Мицүхаши байв. Тэрээр “Japan Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Нинжа нар өглөөдөө тариалангийн ажил хийж, үдээс хойшдоо тулааны урлагаар хичээллэдэг байсан. Би яг л тэдэн шиг тариалангийн ажил болон тулааны урлагийг хослуулж чадсанаар жинхэнэ нинжа ямар байдгийг таньж мэдсэн” хэмээжээ. Мицүхаши одоогоор бусдад тулааны урлаг зааж нинжагийн ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ докторын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа гэнэ. 

Миэгийн их сургуулийн Японы түүхийн профессор Юүжи Ямада "Бидэнд жил бүр дэлхийн олон улс орноос "Нинжа судлал"-аар суралцах хүсэлт ирдэг. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Бид нинжаг танин мэдэх тухай заадаг болохоос хэрхэн нинжа болохыг заадаггүй" хэмээжээ.

Эх сурвалж: Japan Times, 9gag

#Япон #Сонин хачин #Нинжа