Ажил, хичээлийн ачаалал ихэссэнээс болоод утсаа тухтай гэгч нь оролдож чадахгүй л байна уу? Тэгвэл YOLO.mn сайтын зүгээс алтан цагийг тань хэмнэн өнгөрсөн долоо хоногт Инстаграм орчинд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг багцлан хүргэж байна.
JUSTIN & HAILEY BIEBER НАР VOGUE ITALY-Н НҮҮРЭНД
Өнөө цагт дуучин Justin Bieber-ийг танихгүй залуу хүн гэдэг өдрийн од шиг ховор биз. Залуу уран бүтээлч маань 2018 онд модель Hailey Bieber-тэй гэр бүл болсон нь багагүй хугацаанд олныг шуугиулаад байсан юм.
Тэгвэл хосууд маань одоо ч аз жаргалтайгаар аж төрж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт Италийн Vogue сэтгүүлийн нүүрийг чимжээ!
ЖҮЖИГЧИН АМАРААГИЙН БЯЦХАН ГҮНЖ
Монголын кино урлаг, дэлгэцийн бүтээлүүдийг өвөрмөц дуу хоолой, чадварлаг жүжиглэлтээрээ чимдэг эрхмүүдийн нэг бол яах аргагүй жүжигчин Б. Амарсайхан билээ. Мэргэжилдээ, хийж буй зүйлдээ мундаг байна гэдэг бахархууштай хэрэг хэдий ч гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлагаа бүрэн биелүүлнэ гэдэг түүнээс ч чухал хэрэг. Тэгвэл түүний гэргий С. Уран өнгөрсөн долоо хоногт гэр бүлийнхээ нэгэн нандин зургаас Инстаграм хуудаснаа хуваалцжээ.
Тэрээр уг зургаа “Сайн аав, хань. Сайн ээж гэж сайхан үгээр мялайлгах бүрд дотроо бас чамайгаа бодон талархдаг” хэмээн гарчигласан байсан юм.
KYLIE, STORMI ХОЁРЫН HALLOWEEN-ИЙ ЖИГНЭМЭГ
Модель Kylie Jenner нь анх “Keeping Up with the Kardashians” цувралаараа олны анхаарлыг татсанаас хойш өдгөө дэлхийн хамгийн амжилттай яваа бизнес эрхлэгч бүсгүйчүүдийн эгнээнд жагсах хүртлээ тасралтгүй хөдөлмөрлөсөөр байгаа билээ. Түүний “Kylie Cosmetics” гоо сайхны брэндийн бүтээгдэхүүнүүд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад төдийгүй манай улсад ч багагүй хэрэглэгддэг.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Kylie өөрийн бяцхан охин Stormi-тойгоо аймшгийн баярт зориулан жигнэмэг хийж буй зургаа хуваалцаад амжжээ. Kylie охиныхоо аав болох реппер Travis Scott-оос салсан хэдий ч охиныхоо хувьд сайн ээж байхыг юу юунаас илүү хичээдэг гэдгээ хэд хэдэн удаа хэлж байсан билээ.
Реппэр Travis Scott-ийн зүгээс ч мөн охиноо хүчирхэг нэгэн болгон өсгөхөд өөрийн хувь нэмрээ оруулна гэсэн байр суурьтай байдаг. Хэдийгээр охиныхоо цаашдын амьдралд үргэлж хамтдаа байгаагаар харагдаж чадахгүй ч гэсэн тус тусынхаа үүрэг хариуцлагыг ийн ухамсарлаж байгаа нь онцлууштай.
ГАВЬЯАТУУД
Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэгт Монголын хошин урлагийн томоохон төлөөлөл болсон эрхмүүд “Гавьяат” шагналаа хүртсэн явдал яах аргагүй багтах биз ээ.
Тэгвэл уг явдлыг тохиолдуулан жүжигчин Ж.Алтаншагай хошин урлагийн сор болсон жүжигчдийн залуугийн зургийг Инстаграм хуудаснаа хуваалцжээ! Ёстой л зураг түүх өгүүлнэ гэдэг нь энэ биз ээ.
SASH-ИЙН ШИНЭХЭН ЦОМОГ: 20Z0
“Баяртай”, “Чи” зэрэг дуунуудаараа залууст танигдсан уран бүтээлч Sash өнгөрсөн долоо хоногт шинэхэн цомгоо олны хүртээл болгожээ. Тэрээр дууныхаа үгийг өөрөө бичдэг бөгөөд сонсох бүрд утга нэмдэг эдгээр үгсээрээ олны сайшаалыг хүртсэн нэгэн.
Sash шинэхэн цомгоо “20Z0” хэмээн нэрлэсэн бөгөөд цомгийнхоо зургийг “Миний хүүхэд юм шиг л санагдаж байна” гэх гарчигтайгаар Инстаграм хуудаснаа хуваалцсан байна.
Түүний “Гоо” дууг эндээс хүлээн авч сонсоорой.
G-DRAGON CHANEL-ИЙН ШИНЭХЭН КОЛЛЕКЦИЙН ТАЛААР
Өмнөд Солонгосын алдарт BIGBANG хамтлагийн ахлагч G-Dragon нь CHANEL брэндийн албан ёсны төлөөлөгчдийн нэг билээ. Тэрээр зөвхөн дуу хөгжмийн салбарт зүтгэхээс гадна загварын ертөнцийг ч багагүй сонирхдог бөгөөд төдий чинээгээрээ өндөр байр суурь эзэлдэг.
G-Dragon CHANEL брэндийн 2021 оны Хавар Зуны коллекцийн талаарх өөрийн бодол болон хамгийн таалагдсан загвараа хуваалцсан байна!
ЧИ ЮУНААС Ч ХОЦРООГҮЙ
Бид олон нийтийн сүлжээгээ нэг л өдөр шалгахгүй өнгөрчихвөл маш их зүйлээс хоцорчихсон мэт мэдрэмжид автаж, түүндээ баригдсаар, шаардлагатайгаас хавьгүй их хугацааг утсаа ширтээд өнгөрүүлчихдэг.
Гэтэл олон нийтийн сүлжээг ингэж их хугацаагаар ашиглах нь таны сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зарим хам шинж үүсэх шалтгаан болдог байна. Тиймээс өөрийн бодол санаандаа завсарлага өгч, өөрийгөө халамжилж сураарай! YOLO.mn сайтын зүгээс ч мөн долоо хоног бүр Инстаграмын сонин хачинг багцлан хүргэж байх тул та ямар нэг зүйлээс хоцорчих вий хэмээн санаа зовж эмээлгүйгээр сэтгэцийн эрүүл мэндээ чухалчлаарай хэмээн хүсэж байна!
Дараа долоо хоногт уулзталаа түр баяртай. Таны шинэхэн долоо хоног эрч хүч, аз жаргал, үр бүтээлээр дүүрэн байна хэмээн найдъя.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх