"Гэр маань хол болохоор бид ХӨНДИЙРӨӨД БАЙХ ШИГ байна"


Үжин | YOLO.MN
2016-09-05

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: ТҮҮНИЙГЭЭ АЛДЧИХ ВИЙ ГЭЖ АЙГААД БАЙХ ЮМ

Гэр хол болохоор нэг их уулзаад байж чаддаггүй юм. Тэгээд л фэйсбүүкээр л чаталж, ярьдаг.

Сайн байна уу? Би найз залуутайгаа үерхээд удахгүй нэг сар болох гэж байгаа юм. Тэгээд гэр хол болохоор нэг их уулзаад байж чаддаггүй юм. Тэгээд л фэйсбүүкээр л чаталж, ярьдаг. Иймэрхүү байдалтай байдаг болохоор жоохон хөндийрөөд ч байгаа юм шиг санагдах юм. Мөн тэрнийг гэх охид олон байдаг болохоор алдчих вий гэж айгаад байх юм.

Ингэж хөндийрөөд байгаа нь хэн хэний маань л буруу байх. Би түүндээ үнэхээр их хайртай. Түүнийг алдахыг үнэхээр хүсэхгүй байна. Яавал дээр вэ? Яавал илүү ойр дотно байх бол? Яавал түүнийг бусдад алдалгүй хажуудаа байлгаж чадах бол?

ЗӨВЛӨГӨӨ: ХАРИЛЦААГАА ИЛҮҮ САЙХАН БАЙЛГАХЫГ ХҮСДЭГЭЭ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ

Тиймээс хол гэртэй, уулзахад хэцүү байдаг ч гэсэн дандаа биш хааяа уулзаад цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэхийг хичээж байгаарай. Амжилт!

Сайн байна уу, Юун түрүүнд чи түрүүнд энэхүү санаа зовнилтоо эвтэйхэн байдлаар хэлж, өөрсдийн харилцаагаа илүү сайхан байлгахыг хүсдэгээ хэлэх хэрэгтэй. Мэдээж уулзаж байвал та хоёр бие биенээ илүү танина, ойлголцоно, илүү дотносох боломжтой болох байх. Гэхдээ удаан уулзахгүй байснаас болоод өөр хүнийг сонговол чамд үнэн сэтгэлээсээ хайртай юу үгүй юу гэдгийг дахин нэг бодох нь зүйтэй. Олон хос өөр өөр улсад хол амьдраад бие биенээ гэх сэтгэл нь хөрөхгүй байх жишээг бид сайн мэднэ. Тиймээс хол гэртэй, уулзахад хэцүү байдаг ч гэсэн дандаа биш хааяа уулзаад цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэхийг хичээж байгаарай. Амжилт!

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Д.Лхамсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers