Bad Robot кино компанийн J.J. Abrams, Paramount Pictures болон Японы Toho кино компани нар хамтран Японы “Kimi no Na wa” хэмээх бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног холливүүдэд дахин шинэчлэн хийхээр болсон билээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Munyurangabo”, “Minari” киноны найруулагч Lee Isaac Chung Makoto Shinkai-ийн тус бүтээлийг найруулахаар кино багт нэгджээ.
Түүнчлэн “500 Days of Summer”, “Amazing Spider-Man” киноны найруулагч Marc Webb түүнтэй хамтран зохиолыг дахин бичиж байгаа бол J.J Abrams, Paramount Pictures болон Toho компани кино хийх үйл явцыг хариуцаж байгаа аж.
2016 онд гарсан “Kimi no Na wa” нь гарсан даруйдаа box office-д жагсаж, Японы болон гадаадын киноны шагнал гардуулах ёслолуудаас хэд хэдэн шагнал авсан шилдэг бүтээл билээ. Холливүүдэд дахин шинэчлэн хийх талаар 2017 онд зарласан бөгөөд энэ нь J.J Abrams, Paramount Pictures-ийн хамтарсан төсөл юм.
Үйл явдал: Ахлах сургуулийн нэгэн охин нэг л өглөө сэрэхэд өөрийн сүнс нь өөр хүний биед шилжсэн байх болно. Нөгөө талд түүний биед түүнтэй ижил нэгэн хөвгүүний сүнс орсон байна. Тэд өдөр бүр бие биенийхээ биед ээлжилж сэрдэг ба энэ нь сүүлдээ тэдэнд зугаатай хөгжилтэй санагдаж бие биетэйгээ уулзахаар шийднэ. Гэвч тэд өөр цаг хугацаанд амьдарч байсан гэдгээ эцсийн мөчид олж мэдсэнээр кино цааш улам сонирхолтой өрнөдөг.
Эх сурвалж: Hypebeast
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх