Хичээлээс гадуур хамрагдаж болох үйл ажиллагаанууд


YOLO.mn | YOLO.MN
2020-09-22

Суралцахын хажуугаар дуртай зүйлээ хийж, өөрийгөө хөгжүүлэх нь олон талын ашигтай гэдгийг бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа хичээлийнхээ хажуугаар ямар үйл ажиллагаануудад хамрагдаж болох талаарх мэдээллийг хүргэж байна. Тиймээс та бүхэн өөрт таалагдсан аль нэг үйл ажиллагааг сонгож, сонирхлынхоо дагуу ямарваа нэгэн клуб, дугуйланд хамрагдаж шинийг сурахаас хэзээ ч битгий хойш суугаарай.

АКАДЕМИК КЛУБ, ДУГУЙЛАНГУУД                                    

Академик дугуйланд элссэнээр шинийг мэдэж авахын тулд тэмцэгч байж чаддаг гэдгээ харуулдаг байна. Ямарваа нэгэн асуудал тулгарах үед түүнээс зугтахын оронд нүүр тулахыг эрмэлздэг дайчин байдлыг өөртөө суулгадаг ажээ.

СПОРТЫН КЛУБ                       

Спортоор хичээллэх нь багаар ажиллах, манлайлах чадваруудыг нэмэгдүүлэхээс гадна бие бялдрыг хөгжүүлж, тэвчээр суулгадаг. Тиймээс цаг заваа зохицуулж, өөрийгөө дайчлан зүтгэсний хариуд үр дүн нь төдий чинээ гардаг байна.

МЭТГЭЛЦЭЭНИЙ КЛУБ

Мэтгэлцээн хийснээр асуудлыг олон талаас нь харж дүгнэх чадвартай болохын хажуугаар богино хугацаанд сэтгэн бодох, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх зэрэгт суралцдаг. Мөн түүнчлэн бусдыгаа манлайлж төвөгтэй нөхцөл байдлаас гарах аргыг түргэн хугацаанд олж мэдэх чадвартай болдог билээ.

УРЛАГИЙН КЛУБ

Бүтээлч байдлыг эрхэмлэдэг, хөгжим, зураг, тайзны урлаг зэрэгт сонирхолтой, түүгээрээ хичээллэдэг хүүхдүүд нээлттэй, бусдаас өөрөөр бодож дүгнэдэг, хайрцагнаас гадуур сэтгэдэг байх нь түгээмэл. Тиймээс энэ чиглэл нь хүнийг илүү задалж, хэн бэ гэдгээ танин мэдэхэд маш том тустай байдаг байна.

СОЁЛЫН КЛУБ

Соёл судалж мэдсэнээр хүмүүсийн хоорондын ялгааг ойлгож, хүндэлж сурдаг аж. Учир нь соёлоос тухайн угсаатны өвөрмөц шинж чанарыг олж мэдэж болдог аж.

ДАДЛАГА

Дадлага нь чамайг чадвартай, хүсэл эрмэлзэлтэй, биеэ даасан гэдгийг батлан харуулдаг. Дадлагын үеэр шинэ юмс олныг сурахаас гадна их сургуульд элсэх өргөдөл явуулах, тэтгэлэгт хамрагдах, ажил дээр гарах зэрэг дараа дараагийн алхмуудад багагүй нөлөө үзүүлдэг билээ.

САЙН ДУРЫН АЖИЛ БА НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Сайн дурын ажил нь өөрийгөө нээхийн хажуугаар ихийг сурах боломж билээ. Үүний хамгийн том давуу тал нь өөрийнхөө сонирхолд нийцсэн сайн дурын ажил хийж болдог юм. Жишээ нь, урлагт сонирхолтой бол хүүхдийн төвд бүтээлч ажиллах тухай зааж болно. Хэрвээ амьтанд хайртай бол амьтны эмнэлэгт завтай цагаараа ажиллаж болно. Дуртай зүйл, сайн дурын ажил хоёрыг хамтад нь хийх маш олон боломжууд байдаг ба өөрөө бодож олж чадвал сонголтууд чамайг хүрээлсээр байгаа шүү.

СУРАГЧИЙН СОНИН                                  

Мэдээ нийтлэл бэлтгээд сонин, сэтгүүл эсвэл нийгмийн сүлжээнд байршуулах нь гайхалтай туршлага болдог билээ. Их сургууль бичих чадварыг нэлээд шаарддаг бөгөөд ирээдүйдээ өөрийгөө бэлтгэх боломжийг олж авч байгаа юм.

Өмнөх "Хичээлээс гадуурх үйл ажиллагаа хэр чухал вэ?" нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дарж уншаарай.

Н.Бүрэнжаргал

 

#Амжилт #Хичээлээс гадуурх үйл ажиллагаа