Залуу хүний ЗААВАЛ УНШИХ ном #3


"Залуу хүний заавал унших ном" цуврал ярилцлагын энэ удаагийн дугаарт Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан оролцож байна. Салбар салбартаа манлайлагч, номд шимтэгч эрхмүүдийн санал болгож буй номууд нь тэдний амьдралын туршлага, мэргэжлийн онцлогоос хамаарч ялгаатай байгаа нь уншигчдынхаа олон талын сонирхол, мэдлэгт нэмэр болох үүднээс юм.  

Санал болгож буй ном: Delivering Happiness: A Path to Profits, Passion and Purpose
Зохиолч: Tony Hsieh
Төрөл: Бизнес
Товч агуулга: Zappos компанийг үүсгэн байгуулж, амжилтад хүргэх хүртэлх урт аяллын алдаа, онооны талаарх түүх
Үнэлгээ /Goodreads/: 4/5
Бид энэ номыг яагаад унших ёстой вэ?
Аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээсээ бусдын төлөө хийхийн талаар өгүүлдэг энэ номыг бүх хүн уншаасай гэж хүсэж байна. Хэдийгээр Zappos компанийг хэрхэн үүсгэн байгуулсан талаарх Tony-ийн амьдралын туршлагын тухай боловч, тэрээр олон жилийн турш зорилгогүй, хувь хүний алсын хараагаа тодорхойлолгүй явсан. Харин эцэст нь бусдын сайн сайхны төлөө хөдөлмөрлөх нь маш чухал гэдгийг ойлгож, түүнийгээ ккомпанийнхаа гол зорилго, алсын хараа, байгууллагын соёлоо болгосон нь түүнийг амжилтад хүргэсэн. 

Таны энэ номоос суралцаж, хэрэгжүүлж буй зүйл юу вэ?
Зөвхөн бизнес эрхлэгчид болон захирлуудад хэрэгтэй гэхээс илүүтэйгээр өөрийгөө нээж, таньж мэдэж буй залуучуудад маш чухал нөлөө үзүүлэх ном юм.

Зохиолчийн Google-д тавьсан илтгэлийг сонирхоорой.

Дараагийн дугаарт номд шимтэгч ямар эрхмийг урьж оролцуулмаар буйгаа сэтгэгдлээр үлдээгээрэй.

 

#ном